Өсвөр насны жүжигчин Оуэн Купер “Эмми”-гийн шагнал хүртсэн хамгийн залуу эрэгтэй болжээ.
Тэрбээр 15 настай бөгөөд Netflix-ийн уран бүтээл, сэтгэлзүйн хүнд сэдэвтэй "Өсвөр нас" /Adolescence/ драмд бүтээсэн дүрээрээ “Цуврал киноны шилдэг туслах эрэгтэй дүрийн жүжигчин” шагналыг хүртлээ.
Шагнал гардан авахдаа тэрээр кино багийн хамт олон болон эцэг эхдээ талархал илэрхийлжээ. “Эмми”-гийн хамгийн залуу шагналтан Оуэн “Үнэндээ би хэдхэн жилийн өмнө жүжигчний сургалтад явж эхлэхдээ АНУ-д байна гэж, бүр энд ингээд зогсож байна гэж бодоогүй. Гэхдээ өнөө орой хүн хэрэв өөрийгөө сонсож, төвлөрч, тухтай бүсээсээ гарвал амьдралд бүхнийг хийж болдгийг баталж байх шиг... Би гурван жилийн өмнө хэн ч биш байсан, харин одоо энд байна. Юунаас нь ичих вэ, амьдралд юу ч боломжтой” хэмээв.
Ингэснээрээ Оуэн Купер 1994 онд 23 настайдаа энэ ангиллын хамгийн залуу ялагч болсон Майкл А. Гооржианы дээд амжилтыг эвдсэн байна. Мөн тэрээр “Эмми”-гийн жүжигчний ангиллын шагнал хүртсэн хамгийн залуу эрэгтэй жүжигчин болсон Скотт Жакобигийн амжилтыг давжээ. Жакоби 1973 онд "The Certain Summer" бүтээлээр “Драмын цувралд шилдэг туслах дүрийн жүжигчин” шагнал хүртэхдээ 16 настай байсан юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!