ЮНЕСКО-д дадлагын ажилтан шалгаруулж авна

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын ажлын албанд дадлагын ажилтан сонгон шалгаруулж авна.
Дадлагын хөтөлбөрийн давуу тал:
- ЮНЕСКО болон НҮБ-ын төрөлжсөн агентлагуудын талаар мэдлэгтэй болох
- ЮНЕСКО-ийн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийн талаар бодит туршлага хуримтлуулах
- Шинэ зүйлсэд суралцаж, өөрийн ур чадварыг нэмэгдүүлэх (арга хэмжээний зохион байгуулалтад оролцох, англи болон монгол хэлний бичгийн ур чадвараа сайжруулах)
- Багаар ажиллах чадварт суралцах
- Цахим хуудас, контент хөгжүүлэх туршлага хуримтлуулах
Дадлагажигчийн гүйцэтгэх ажил:
- Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
- Англи, монгол хэл рүү орчуулга хийх
- Хурал, семинар зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, хурлын тэмдэглэл хөтлөх
- Контент бүтээх, цахим хуудас хөгжүүлэлт
Дадлага хийх хугацаа: 2-3 сар (сунгах боломжтой).
Хүсэлт хүлээн авах хугацаа: 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дотор
https://forms.gle/CA9Lp6VSPQ1Sz3su6