МУГТ Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Чингис хаан Үндэсний музейд өөрсдийн булантай болжээ


Сондор | YOLO.MN
2025-08-15

МУГТ Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Чингис хаан Үндэсний музейд өөрсдийн булантай болжээ

Чингис хаан Үндэсний музей “Дэлхий дахин ба Монголчууд:Монгол бахархлын танхим"-даа хүн төрөлхтний түүхэнд нэрээ үлдээж, Гиннесийн дээд амжилт үзүүлсэн Монголчуудаа алдаршуулах зорилготой тусгай буланг нээсэн билээ.

Тус буланд МУГТ И.Мөнхшүр, Н.Энхшүр нар “Гиннесийн амжилт”-д бүртгэгдсэнийг батлах алтан медаль, цом тэргүүтнээ дурсгаж, өөрсдийн амжилтыг илтгэх булантай болжээ.

Энэ талаар МУГТ Н.Мөнхшүр “Оюун ухааны спортын төлөөлөл болж, ой тогтоолтын спортод гаргасан амжилтыг минь Монголын төр засгаас үнэлж,  "МУГТ" цол хүртээсэн билээ.

Үүнтэй зэрэгцээд өөрсдийн гаргасан амжилтын дээжсээс Чингис хаан Үндэсний музейн "Монгол бахархлын танхим"-д дурсгал болгон өгсөн нь үнэ цэнтэй, үеийн үед дурсагдах үйл явдал болж байгаад баяртай байна. Цаашид амжилтаа ахиулж,  Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөж явна ” гэв.

Эх сурвалж: Чингис хаан Үндэсний музей

 

#Smart #Proud