"ИХ ХОТЫН ШУУРГА" өдөрлөг боллоо


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2017-08-17

Зуны сүүлийн сарын нэгэн сайхан өдөр "Их хотын шуурга"-г золбоолог цоглог залуус маань хамтдаа эхлүүллээ. Өнгөрсөн Бямба гарагт UB INN hotel&gallery-н 12 давхарт задгай дээвэр дээр зохион байгуулагдсан URBAN STORM – ROOFTOP VOL.2 арга хэмжээний оролцогчид уг арга хэмжээний талаар ам сайтай байна. Нөгөө л нэг дөрвөлжин ханан дунд агаар булаацалдан, үргэлжилсэн үгийн зохиол шиг урт лекц сонсон эвшээн суух биш задгай дээвэр дээр цэвэр агаар амьсгалан, улсын нийслэл Улаанбаатар хотоо дээрээс нь ажиглан харж, амтат пицца халуун кофегоор дайлуулан илтгэгчидтэй чөлөөт хэлэлцүүлэг хийж хүссэн зүйлээ асуун олон шинэ найзууд танилуудтай болоод буцах боломжийг олгосон Таны Шинэ Найз (YNF) залуусын оролцооны ТББ-н гишүүд аргагүй л залуусын шинэ найз байж шинэлэг зүйлийг сэджээ.

Илтгэгчидийг танилцуулвал:

О. Саранчулуун
АНУ-д болсон марафон гүйлтэд эх орноо төлөөлөн оролцож 42 км зайг 8.15 цагт туулж барианд орсон АШУҮИС-ийн зан үйл, нийтийн эрүүл мэндийн тэнхмийн багш, "Achilles International Mongolia" ТББ-ийн тэргүүн О.Саранчулуун тус арга хэмжээнд хүрэлцэн ирж залуу үедээ тэсвэр тэвчээрийн талаар илтгэл хэлэлцүүлэн чөлөөт хэлэлцүүлэг хийлээ.

 

 


Г. Ганбаяр /Gremix/
Цахим ертөнцөд "Gremix" нэрээрээ алдаршсан Монголын сошиал контент бүтээгчдийн нэг "Youtube-чин" Г.Ганбаяр оролцогчидтой хөгжилтэй яриа өрнүүлж бяцхан инээд баясал бэлэглэлээ.

 

 

 

 

 


 


Х. Идэр
Тэрбээр TEDxUEIS ба "International Festival Of Language and Culture" фестивалийн зохион байгуулагчаар ажиллаж, түүгээр ч зогсохгүй "World Scholar Cup"-ийг хамгийн анх Монголд оруулж ирж байсан ба "Монгол дархлаа, илтгэл мэтгэлцээний тэмцээн"-ийг амжилттай зохион байгуулсан арвин туршлагатай, монголын чадварлаг залуу үеүдийн нэгэн төлөөлөл юм. Х.Идэр ямарваа нэгэн сэдвийн хүрээнд баригдахгүйгээр чөлөөт хэлэлцүүлэг хийж үзэл бодлоо хуваалцлаа.
 


Zentangle хэмээх тайвширахад зориулсан зургийг оролцогчид чөлөөтэй зурж хөгжилдөж байв.



"Үнэхээр шинэлэг арга хэмжээ" гэсэн үнэлгээг оролцогч бүрээс авсан тус үйл ажиллагаа ийнхүү өндөрлөлөө. "Таны Шинэ Найз" байгууллагын дараагийн арга хэмжээ тун удахгүй болох гэж байгаа гэнэ. Энэ удаагийн боломжийг битгий алдаарай.

#ИхХотынШуурга #Event