Долоодугаар сарын 30-нд Улаанбаатар хотын төмөр замын буудалд Оросын байгалийн их наадмын "Онгон Орос орон" үзэсгэлэн нээгдэнэ.
Үзэсгэлэнгээс олон улсын гэрэл зургийн уралдаануудын ялагч, шагналтан болсон Оросын гэрэл зурагчдын авсан онгон байгалийг харуулсан шилдэг 25 гэрэл зурагтай танилцах боломжтой.
Үзэсгэлэнгийн хүрээнд Камчаткийн толгод, хойд туйлын туяа, Алтайн нуруу, цоохор ирвэс, цагаан баавгай, Алс Дорнодын ирвэс, Байгаль-Амарын төмөр зам зэрэг Оросын ховор амьтад, үзэсгэлэнт газрууд дүрсэлсэн гэрэл зургууд дэлгэгдэнэ.
Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа долоодугаар сарын 30-ны 10.00 цагт болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!