Алдартай Солонгос жүжигчид болох Lee Byung Hun ба Lee Min Jung нар дахин олны анхаарлыг татлаа.
Lee Min Jung саяхан өөрийн YouTube суваг дээр тэдний Лос Анжелест байдаг байшинд өнгөрсөн жил хулгай орсон талаар ярьжээ.
“Өнгөрсөн жил манай байшинд хулгай орсон. Энэ бол нуугаад өнгөрөх зүйл биш. Сонин хэвлэлд ч гарсан. Аз болоход их хохирол гараагүй, гэхдээ нэг шургуулга эвдэрсэн байсан,” гэж тэр ярьжээ.
Тухайн үед АНУ-ын TMZ энэ хэргийг мэдээлж, хулгайчид шилэн хаалгыг эвдэж орсон хэмээн дурдсан байна. Lee Byung Hun-ы харьяалагддаг BH Entertainment агентлаг уг явдлыг баталж, их хэмжээний хохирол гараагүй гэж тайлбарлажээ.
АНУ-ын цагдаагийн байгууллагуудын үзэж байгаагаар энэ хэрэг нь Лос Анжелест баян дүүргүүдийг онилсон хулгайн цуврал хэргийн нэг хэсэг байсан байж болзошгүй аж. Ойролцоох жүжигчин Лина Уэйтийн гэрт ч мөн хулгай орж, 200,000 ам.долларын үнэт эдлэл алдсан байна.
Хулгайн дараа Lee Byung Hun, Lee Min Jung нар аюулгүй байдлаа сайжруулах үүднээс төмөр хаалт суулгасан байна. Түүнчлэн Lee Min Jun Сан Франциско, Лос Анжелес хотуудад гэмт хэрэг, хулгайн тоо өсөж байгаад санаа зовниж буйгаа хуваалцжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!