Хятадын 16 настай Мэй гэх охин төрсөн өдрийн даашинзандаа орохоор хоёр долоо хоногийн турш зөвхөн бага хэмжээгээр ногоо идэж, лаксатив хэрэглэж (Лаксатив гэдэг нь ходоод, гэдэсний хөдөлгөөнийг сайжруулж, өтгөн гадагшлуулахад тусалдаг эм юм.) “хэт ихээр тураах” аймшигт дэглэм барьсны улмаас бараг амиа алдах шахжээ.
Тэр ухаан алдаж, амьсгал давчдах, сульдах шинж тэмдэг илэрчээ. Эмч нар түүний биеийн кали (калиум) хэмжээ аюултай доогуур байгааг тогтоосон бөгөөд энэ нь кали дутагдал (hypokalaemia) гэх амь насанд аюултай нөхцөл юм. Мэйг амь насыг нь авархаар 12 цагийн яаралтай мэс засал хийжээ. Эмч энэ дэглэм нь зүрх зогсолт болон амьсгалын дутагдалд хүргэж болзошгүйг анхааруулсан байна.
Аз болоход Мэй эдгэрч, эмнэлгээс гарчээ. Тэр дахин ийм аюултай тураах аргыг туршиж үзэхгүй гэдгээ амласан байна.
Түүний түүх ганцхан тохиолдол биш юм. Хятадад олон хүн цахим орчинд тархсан тураах дэглэмийн нөлөөгөөр эмнэлэгт хүргэгдэж байгаа тул мэргэжилтнүүд эрүүл, тэнцвэртэй хооллолтыг уриалж, вирус мэт тархсан “хялбар аргууд” аюултай байж болохыг сануулж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!