Нэг өдрийг ЗУРАГ ЗУРЖ ЗУГААТАЙ өнгөрүүлэх боломж


Сондор | YOLO.MN
2016-04-15

  Хааяа бийр будаг бариад л суумаар байдаг биз дээ. Хэрэв тийм бол чамд дуулгах гоё бөгөөд содон мэдээ байна. “ArtiCour” галлерайгаас зохион байгуулдаг “Mix It Up” үйл ажиллагаа нь хүүхэд залуусын зурах хүслийг гүйцээдэг гэхэд болно.

Өөрөөр хэлбэл чи энд аяган бялуу идэж, кофе уунгаа мэргэжлийн багшийн хэрхэн зурах талаар цомхон зааварчилгааг даган чи өөрийн хүссэн зургаа өнгө алаглуулан зурна. Чи хэн нэгэнд онцгой бэлэг бэлэхээр төлөвлөсөн бол энд өөрийн зурсан гоёмсог зургаа ч өгч болох юм.

Мөн энд тэндэхийн сонин содон уран зураг хараад юуны тухай өгүүлж байгааг нь тайлж уншихад бэрхшээлтэй байдаг мэт чамд санагддаг уу. Тэгвэл энд уран зургийг хэрхэн тайлж унших талаар бяцхан “заль” зааж өгнө.

Танилын хүрээгээ тэлж, шинэ хүмүүстэй танилцан цагийг зугаатай өнгөрөөн, уран зургийн талаар багахан ч гэсэн мэдлэг хуримтлуулж, зураг зурах хүслээ жинхэнэ утгаар нь гүйцээхийг хүссэн хүний зорих газар нь “Mix It Up” юм.


"Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан кофены талаарх сонирхолтой баримтуудыг хэллээ

"Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан кофены талаарх сонирхолтой баримтуудыг хэллээ


Мөн ирсэн зочдыг кофегоор дайлав

Мөн ирсэн зочдыг кофегоор дайлав


"Bujin Cupcakery"-ээс аяган бялууг зочиддоо тавьжээ.

"Bujin Cupcakery"-ээс аяган бялууг зочиддоо тавьжээ.







Энэ бол А.Анужин. Тэрээр 16 настай бөгөөд зураг зурахаа 2 жил түр завсарласны эцэст одооноос үргэлжлүүлэн зурж байгаа гэнэ.

Энэ бол А.Анужин. Тэрээр 16 настай бөгөөд зураг зурахаа 2 жил түр завсарласны эцэст одооноос үргэлжлүүлэн зурж байгаа гэнэ.


Зураг зурахын юу нь гоё вэ гэхэд тэрээр "Анхаарал төвлөрч, өөрийгөө таньж байгаа мэт санагддаг" гэсэн юм.

Зураг зурахын юу нь гоё вэ гэхэд тэрээр "Анхаарал төвлөрч, өөрийгөө таньж байгаа мэт санагддаг" гэсэн юм.









Энд ирэхэд насны хязгаар гэж байхгүй. Гагцхүү чи зурах их хүслээ тээсээр ирэхэд л болно :)

Энд ирэхэд насны хязгаар гэж байхгүй. Гагцхүү чи зурах их хүслээ тээсээр ирэхэд л болно :)












Энэхүү үйл ажиллагаа нь 7 хоног бүрийн Бямба гарагт "Зайсанскуэр" төвийн 3 давхарт болдог аж. Дэлгэрэнгүй мэдээллийг ArtiCour Gallery-н цахим хуудаснаас авна уу.

#Freetime #Art