“Нархан” гэр хотхонд сайн дурын ажилтнуудыг урьж байна


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Хүүхдүүдэд хөгжих орон зай, халуун дулаан дурсамж бүтээхэд таны оролцоо хэрэгтэй байна. Бид таныг “Нархан” Гэр Хотхон-ы хүүхдүүдтэй ажиллах сайн дурын багт урьж байна.

ЮУ ХИЙХ ВЭ?

1. Боловсролын дэмжлэг

  • Бага ангийн сурагчдад монгол хэл, математикийн ганцаарчилсан болон бүлгийн давтлага өгөх
  • Дунд ангийн сурагчдад зуны даалгавар хийлгэхэд туслах

Тохиромжтой нас: 11-12-р ангийн сурагчид, оюутнууд

2. Унших сонирхлыг дэмжих

  • Үлгэрийн цаг, номын клуб зохион байгуулах

Ном, уран зохиолд сонирхолтой сайн дурынханд нээлттэй

3. Хөгжөөнт үйл ажиллагаа зохион байгуулах

  • Багийн уралдаан, хөдөлгөөнт тоглоом, танин мэдэхүйн хөтөлбөрүүд зохион байгуулах

Бидэнд хэрэгтэй сайн дурынхан:

  • Хүүхэдтэй чин сэтгэлээсээ ажиллах хүсэлтэй
  • Тэвчээртэй, хариуцлагатай
  • Багаар ажиллах чадвартай
  • Уян хатан цагийн зохицуулалттай

Байршил: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, Баруун салаа, “Нархан” Гэр Хотхон
Цагийн хуваарь: Тохиролцоно

“Нархан” Гэр Хотхон нь Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн дэргэдэх гэр хэлбэрийн асрамж, халамжийн төв юм. Тус төв нь бүтэн болон хагас өнчин, үл хайхрагдсан, гэр оронгүй, эрсдэлт нөхцөлд амьдарч байсан хүүхдүүдэд зориулан нийгмийн хамгаалал, сэтгэл зүй, боловсрол, эрүүл мэнд, амьдрах ухааны чиглэлээр хөгжлийн цогц үйлчилгээг үзүүлдэг.

1997 оноос хойш тасралтгүй хэрэгжиж буй энэ хөтөлбөр нь хүүхдүүдийг аюулгүй, хамгаалагдсан орчинд өсч торниж, өөртөө итгэлтэй, оролцоотой, бие даасан иргэн болон төлөвшихөд нь дэмжлэг үзүүлсээр байна.

Бүртгүүлэх холбоос: https://forms.office.com/r/eN8eXumnZz

#сайн дурын ажил