28 настай Өмнөд Солонгосын мокбан од Tzuyang буюу "Том ходоодтой хатан" хочтой бүсгүй идэх чадвараараа фэнүүдээ алмайруулсаар байна.
Өдөрт ойролцоогоор 30,000 калори хүнс хэрэглэдэг ч тэр ердөө 50 кг-ийн жинтэй. Түүний ходоод жирийн эрэгтэй хүнийхээс 40%-иар том ажээ.
Тэрээр туранхай галбиртай байхын тулд дасгал хийдэггүй. Харин өдөрт гурваас дөрвөн удаа гадагшлуулдаг гэжээ.
Саяхан хийсэн эрүүл мэндийн үзлэг олон нийтийн анхаарлыг татсан бөгөөд түүний цусан дахь сахарын хэмжээ тогтвортой, бөөр нь эрүүл, бүдүүн гэдэс нь ямар ч ургацаггүй буюу маш эрүүл гарчээ. Үзлэг хийсэн эмч хүртэл гайхан "хоол соруулагч машин" гэж нэрлэжээ, учир нь Tzuyang маш хурдан өлсдөг байна.
Фэнүүд нь үр дүнг сонсоод тайвширч, “Энэ мэдээ намайг маш их тайвшрууллаа. Би түүнийг идэж байгааг харах дуртай ч эрүүл мэнд нь үргэлж санаа зовдог байсан” гэж бичжээ.
12 сая гаруй дагагчтай тэрээр өөрийн рестораныг ажиллуулдаг бөгөөд дэлхийн улс орнуудаар аялж, мукбан видео хийж явдаг.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!