Зургаадугаар сарын кино жүжигчдийн нэр хүндийн жагсаалтыг Ли Жэ Хун тэргүүллээ


Т.Онон | YOLO.MN
2025-06-19

Солонгосын Бизнесийн Судалгааны Хүрээлэн энэ сарын кино жүжигчдийн нэр хүндийн жагсаалтыг зарлалаа. 

Энэхүү чансааг тавдугаар сарын 17-ноос зургадугаар сарын 17-ны хооронд цуглуулсан их өгөгдөлд үндэслэн хэрэглэгчийн оролцоо, хэвлэл мэдээллийн хамрах хүрээ, харилцан үйлчлэл, олон нийтийн мэдлэг гэсэн индексүүдийн шинжилгээгээр гаргасан байна.

Энэ сард жүжигчин Ли Жэ Хун 3,620,011 оноотойгоор жагсаалтыг тэргүүллээ. Түүний хайлтын үгсээр “Big Deal,” “Yoo Hae Jin зэрэг үгс түлхүү байсан бол түүний талаар бичсэн үгсүүдийн түгээмэл нь “чин сэтгэлтэй,” “халуун дулаан жүжиглэлт”  гэх мэт байжээ.

Ли Жэ Ин 3,206,798 оноогоор энэ сарын хоёрдугаар байр, Сон Сог Гү 3,059,990 оноотойгоор гуравдугаар байрт оржээ. 

Ли Бён Хон 3,020,198 оноотойгоор дөрөвдүгээр байрт тун ойрхон орсон бол Ю Хэ Жин 3,004,799 оноотойгоор тавдугаар байрыг эзэлсэн байна.

  1. Lee Je Hoon
  2. Lee Jae In
  3. Son Suk Ku
  4. Lee Byung Hun
  5. Yoo Hae Jin
  6. Kang Ha Neul
  7. Ahn Jae Hong
  8. Kim Da Mi
  9. Han Ji Min
  10. Moon Chae Won
  11. Go Youn Jung
  12. Park Bo Young
  13. Ra Mi Ran
  14. Ma Dong Seok
  15. Jang Dong Yoon
  16. Gong Yoo
  17. Lee Jung Jae
  18. Shim Eun Kyung
  19. Park Seo Joon
  20. Jung Hae In
  21. Yoo Ji Tae
  22. Gong Myoung
  23. So Ji Sub
  24. Lee Jun Hyuk
  25. Kim Hye Soo
  26. Jo Jung Suk
  27. Ha Jung Woo
  28. Lee Yi Kyung
  29. Kim Sung Ryung
  30. Lee Jung Eun

#нэр хүндийн жагсаалт