K-pop ертөнцөд богино үс нь үргэлж зоригтой, өвөрмөц дүр төрхийг илтгэсээр ирсэн. Тренд болсон “Danbal” буюу богино үсний хамгийн мартагдашгүй хөөрхөн төрхүүдийг танилцуулж байна:
1. aespa Karina
Karina бол K-pop-ийн гоо үзэсгэлэнгийн бэлгэ тэмдэг гэгддэг айдолуудын нэг. Тиймээс түүнийг саяхны нэгэн тайзан дээр богино үсээр гарч ирэхэд интернет тэр чигтээ шуугиж, олон хүн түүнийг “аниме дүр” шиг харагдаж байна хэмээн магтсан юм.
2. Girl’s Day Hyeri
Hyeri бол богино үсний жинхэнэ тренд үүсгэгчдийн нэг. Ямар ч “danbal” жагсаалт түүнийг дурдахгүй байж болохгүй. Тэр үргэлж цэгцтэй, загварлаг харагддаг.
3. TWICE Jihyo
Jihyo-гийн богино үс түүний төрхийг илүү дэгжин, ухаалаг болгож өгдөг. Магадгүй тэр удирдагч болохоор ч юм уу, ямар ч байсан богино үс түүнийг улам боловсронгуй, итгэл төрүүлэм болгож өгдөг.
4. ITZY Ryujin
Жинхэнэ “girl-crush” төрхийг бүтээж чаддаг Ryujin-д богино үс яг л тохирдог. Түүний хурц, хүчирхэг имиж болон хамтлагийн концептод төгс ууссан байдаг.
5. aespa Winter
Богино үс Winter-ийн хөөрхөн, зөөлөн төрхийг илүү тодруулах байх гэж бодож байтал харин ч эсрэгээрээ. Богино үс түүнийг илүү харизмтай, цоглог болгодог.
6. VIVIZ Eunha
Eunha-ийн хувьд богино үс нь түүний хөөрхөн төрхийг улам тодотгож, жинхэнэ үлгэрийн дагина шиг харагдуулдаг. Түүний зөөлөн дүр төрх ийм үстэй улам гэгээлэг болдог.
Таныхаар хамгийн сэтгэл татам “danbal” төрхтэй нь хэн байсан бэ?
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!