"Chengdu 2025" тэмцээнд Монголын дөрвөн баг оролцоно


А.Эрхэмбаяр | YOLO.MN
ӨНӨӨДӨР

#3x3 FIBA-аас зохиодог дэлхийн цуврал тэмцээн Хятадын Ченду хотод үргэлжилнэ.

3x3 сагсан бөмбөгийн 2025 оны улирал "Utsunomiya Opener 2025" тэмцээнээр эхэлсэн. FIBA-аас зохиодог энэхүү дэлхийн цуврал тэмцээний хоёр дахь нь Хятадын Ченду хотод тавдугаар сарын 3-4-д болно.

$132,000 шагналын сантай уг "Chengdu 2025" тэмцээнд Монголын "Ulaanbaatar MMC Energy", "Bayankhairhan MIG" багууд оролцох юм.

Түүнчлэн эмэгтэйчүүдийн 3х3 сагсан бөмбөгийн 2025 оны улирал Чендугээс эхэлж байгаа бөгөөд Монголын "Ulaanbaatar Amazons", "Mongolia" багууд оролцох юм.

Ulaanbaatar MMC Energy багийн хувьд C хэсэгт Литвийн "Raudondvaris Hoptrans", Японы "Sagamihara" багуудтай таарчээ. Харин Bayankhairhan MIG баг D хэсэгт багтахын төлөө урьдчилсан шатнаас тоглоно. Тэд Японы "Yokohama", Сербийн "Vračar" багуудтай урьдчилсан шатанд өрсөлдөнө.

Эмэгтэйчүүдийн төрөлд Ulaanbaatar Amazons баг B хэсгийг тэргүүлж Филиппиний шигшээ баг болон Тайландын "Bangkok CT" багтай өрсөлдөнө. Харин Монголын шигшээ багийн нэр дор тоглох бүрэлдэхүүн C хэсэгт Хятад болон Казахстаны шигшээ багтай хүч үзнэ.

#3x3