“Би үнэхээр ГОМДМООР ҮГС хэлсэн болохоор ТЭР НАМАЙГ УУЧЛАХГҮЙ байна”


ССҮТөв | YOLO.MN
2017-02-22

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Түүн рүү чатаар юм бичихээр харчихсан хэрнээ хариу хэлдэггүй

Би түүнд 2-3 удаа сонин юм хэлээд гомдоож байсан юм л даа. Тэгээд хамгийн сүүлийнх дээр бол уучлах боломжгүйгээр маш их гомдоогоод бидний харилцаа хөндийрсөн. 

Сайна байна уу? Би жилийн өмнөөс нэг хөвгүүнтэй харилцаж эхэлж байлаа. Тэгээд бид маш удаан чатласан л даа. Тэгээд бие биедээ зөвлөгөө өгч үнэхээр гоё зүйлүүд ярьж унэхээр хөгжилтэй байдаг байлаа. Би түүнд 2-3 удаа сонин юм хэлээд гомдоож байсан юм л даа.

Тэгээд хамгийн сүүлийнх дээр бол  уучлах боломжгүйгээр маш их гомдоогоод бидний харилцаа хөндийрсөн.  Түүн рүү чатаар юм бичихээр харчихсан хэрнээ хариу хэлдэггүй. Би гайхаад л тоохгүй байсан. Гэвч одоо үнэхээр санаад бодоод байж суухын эцэсгүй болчихоод байна, би яах вэ ?

ЗӨВЛӨГӨӨ: Гомдсон хүмүүст тайвшрахад их бага цаг хугацаа хэрэгтэй байдаг

Ингээд чи өөрийгөө илэрхийлж бас түүнд тайвшрах цаг өгснийхөө дараа  “би хийж чадах бүхнээ хийсэн” гэж өөртөө хэлэн өөрийгөө тайвшруулаад үлдсэнийг түүнд даатгаарай.

Сайн байна уу, захидал илгээсэнд баярлалаа. Түүнд өөрийнхөө юу бодож, мэдэрч байгаагаа бас үнэхээр гэмшиж байгаа, цаашид харилцмаар байгаа гээд бүгдийг нь үнэнээр нь хэлээрэй. Түүнээс ирэх хариу үйлдлийг чи хянаж чадахгүй, харин өөрийнхөө хийх үйлдлийг хянаж чадна. Чамд одоогоор хийж чадах хамгийн сайн зүйл өөрийгөө илэрхийлэх л байна.

Бас уурласан, гомдсон хүмүүст тайвшрахад хүн хүнээс хамаараад их бага цаг хугацаа хэрэгтэй байдаг. Тиймээс түүнд тайвшрах, уучлах цаг өгөх нь бас чухал юм шүү. Ингээд чи өөрийгөө илэрхийлж бас түүнд тайвшрах цаг өгснийхөө дараа  “би хийж чадах бүхнээ хийсэн” гэж өөртөө хэлэн өөрийгөө тайвшруулаад үлдсэнийг түүнд даатгаарай. Харин тэр уучилсан тохоилдолд алдаагаа давтахгүйг хичээгээрэй.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

 

Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн Туслах сэтгэл судлаач Б.Алтанцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Problem #Асуудал #Хайр #LOVE #Teenagers