Apple, Microsoft, Google-ийн толгой компани Alphabet, Amazon, NVIDIA, Meta болон Tesla. Дэлхийн технологийн салбарыг эдгээр долоон компани удирддаг. Тэдний хувьцааны зах зээлийн нийт үнэлгээ өнгөрсөн оны эцсээр 21.76 их наяд ам.долларт хүрчээ. Харин Монгол Улсын 2025 оны дотоодын нийт бүтээгдэхүүн буюу нэг жилийн хугацаанд эдийн засагт үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээний нийт үнэ цэн урьдчилсан гүйцэтгэлээр 25.37 тэрбум ам.доллартой тэнцэж байна.
Өөрөөр хэлбэл, эдгээр долоон аваргын хувьцааны нийт зах зээлийн үнэлгээ Монгол Улсын нэг жилийн эдийн засгийн хэмжээнээс ойролцоогоор 858 дахин их байгааг харж болно. Тэгвэл эдгээр компани тус бүр ямар үнэлгээтэй байгаа вэ? Монголын эдийн засгийг хэр хол орхигдсон байгааг харцгаая.
ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?
Компанийн зах зээлийн үнэлгээ нь тухайн компанийн хөрөнгийн бирж дээр арилжаалж буй хувьцаануудын нийт зах зээлийн үнийг илэрхийлэх үзүүлэлт юм. Үүнийг хувьцааны тухайн үеийн үнэ болон зах зээлд гаргасан нийт хувьцааны тоог үржүүлж тооцдог.
Зах зээлийн үнэлгээ = Хувьцааны үнэ × Нийт хувьцааны тоо
Энэ үзүүлэлт нь компанийн нэг жилийн орлого, ашиг эсвэл борлуулалтын хэмжээ биш. Харин хөрөнгө оруулагчид тухайн компанийн ирээдүйн өсөлт, ашиг олох боломж, технологи, брэнд болон зах зээлд эзлэх байр суурийг хэрхэн үнэлж байгааг харуулдаг үзүүлэлт билээ.
Технологийн долоон аваргын үнэлгээ
Доорх тооцооллыг 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн зах зээлийн үнэлгээнд үндэслэн гаргав.
NVIDIA компани - 4.56 их наяд ам.доллар: Энэ нь Монгол Улсын 2025 оны ДНБ-ээс ойролцоогоор 180 дахин их гэсэн үг.
Apple компани - 4.01 их наяд ам.доллар: Монголын жилийн ДНБ-ээс ойролцоогоор 158 дахин их үзүүлэлт юм.
Alphabet (Google) - 3.82 их наяд ам.доллар: Энэ нь Монгол Улсын 2025 оны ДНБ-ээс ойролцоогоор 151 дахин их гэсэн үг.
Microsoft компани - 3.58 их наяд ам.доллар: Монголын жилийн ДНБ-ээс ойролцоогоор 141 дахин их үзүүлэлт юм.
Amazon - 2.51 их наяд ам.доллар: Энэ нь Монгол Улсын жилийн ДНБ-ээс 99 дахин их хэмжээ юм.
Meta компани - 1.69 их наяд ам.доллар: Монголын жилийн ДНБ-ээс ойролцоогоор 67 дахин их үзүүлэлт юм.
Tesla - 1.59 их наяд ам.доллар: Энэ нь Монголын жилийн ДНБ-ээс 63 дахин их хэмжээ юм. Tesla-ийн зах зээлийн үнэлгээ нь зөвхөн автомашины үйлдвэрлэлээр хязгаарлагдахгүй.
ТЕХНОЛОГИЙН ДОЛООН АВАРГЫН НИЙТ ҮНЭЛГЭЭ МОНГОЛЫН ДНБ-ЭЭС 858 ДАХИН ИХ
2025 оны эцсийн байдлаар зах зээлийн үнэлгээгээр долоон компанийн дүнг нэгтгэн харвал:


306











