Дэлхийн хамгийн том хиймэл оюуны чип үйлдвэрлэгчдийн нэг Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан өнгөрсөн сарын 12-нд хувийн харилцаатай холбоотой асуудлын улмаас албан тушаалаасаа огцорсон.
Түүний нэр холбогдсон эмэгтэйг БНХАУ-ын тагнуулын байгууллагатай холбоотой байж болзошгүй гэх хардлага мэдээлэл байсан юм. Хуан захирлын ажлаа өгөөд удалгүй өөрийн суудалдаа буцаж суухийг эрмэлзэж байв.
Гэвч Nvidia-ийн удирдах зөвлөл буцаан томилохгүй гэж мэдэгдэж байсан ч ердөө хэдхэн хоногийн дараа уг байр сууриа өөрчилж, Хуаныг дахин гүйцэтгэх захирлаар томилжээ.
Уг асуудлаар томоохон нөлөө бүхий удирдагчид түүнийг буцаан авчрах талаар байр сууриа тууштай илэрхийлж байсан. Тухайлбал АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп.
Тэгвэл Трамп өөрөө Nvidia-ийн удирдах зөвлөлтэй ярилцаж, Хуаныг эргэн томилохыг зөвшөөрүүлсэн гэж мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр Засгийн газар үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулахгүй гэсэн баталгаа өгсөн аж. Трамп "Түүнийг үлдээх нь аюул биш. Харин алдах нь аюул" гэжээ.
Хуан огцорсны дараа NVIDIA-ийн хувьцааны ханш огцом унасан байна.Харин түүнийг дахин томилсны дараа компанийн хувьцааны үнэ нэг өдрийн дотор 31 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор нэг их наяд ам.доллароор нэмэгджээ.
Зарим шинжээчийн үзэж буйгаар NVIDIA зэрэг технологийн аварга компаниудын өсөлт нь АНУ-ын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон бөгөөд зах зээлийн уналтаас сэргийлэхийн тулд Цагаан ордон шахалт үзүүлсэн байж болзошгүй аж.
Хуаныг эргэн томилсон шийдвэр улс төрийн хүрээнд хүчтэй шүүмжлэл дагуулж байна. Ардчилсан намын гишүүд Трампын засаг захиргаа үндэсний аюулгүй байдлаас илүү санхүүгийн ашиг сонирхлыг урьтал болгосон гэж буруутгаж байна.
Мөн Бүгд найрамдах намын зарим гишүүн компанийг БНХАУ руу өндөр технологи дамжуулсан эсэхийг шалгах шаардлагатай гэж мэдэгдэв.
АНУ-ын Конгресс NVIDIA болон Женсен Хуантай холбоотой асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэхээ мэдэгдээд байна.
Хуан арванхоёрдугаар сарын 1-нд Төлөөлөгчдийн танхимын хэд хэдэн хорооны өмнө хаалттай сонсголд оролцохоор товлогджээ.
Түүнчлэн Хятадтай холбоотой байж болзошгүй асуудал болон экспортын хяналтын дүрэм зөрчсөн эсэхийг Конгресс шалгах төлөвтэй байна.
Эх сурвалж: Reuters, BBC



162











