Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун болон түүний гэр бүлийн хэрэгцээнд зориулагдсан гэгдэж буй тансаг усан тавцанг Хойд Солонгосын зүүн эргийн Вонсан хот дахь хувийн зогсоолд илрүүлжээ.
Өмнөд Солонгосын хиймэл дагуулын зураг шинжилдэг SI Analytics компани өнгөрсөн баасан гарагт гаргасан тайландаа уг усан тавцанг өмнө нь ажиглагдаж байгаагүй шинэ байгууламж болохыг онцолсон байна.
Ямар усан онгоц илэрсэн бэ?

Тайланд дурдсанаар Кимийн гэр бүл одоогоор хоёр том тансаг дарвуулт завь, гурван усан тавцан, усанд сэлэх зориулалттай нэг завь зэрэг нийт зургаан төрлийн усан хөлөг ашигладаг байна.
Шинээр илэрсэн усан тавцан нь өмнө ашиглагдаж байсан ижил төрлийн байгууламжтай хэмжээ, хэлбэрийн хувьд төстэй бөгөөд удаан хугацаанд ашиглагдсан хуучин усан тавцанг орлох зорилгоор баригдсан байх магадлалтай аж.
Шинжээчдийн үзэж буйгаар шинэ байгууламжийг Ким Жон Уны гэр бүлийн амралтын зориулалтаар, гадаадын өндөр дээд хэмжээний зочдыг хүлээн авахад, Хойд Солонгосын эрх баригч дээд давхаргын албан тушаалтнуудад зориулсан уулзалт, арга хэмжээ зохион байгуулахад ашиглаж болзошгүй байна.
Мөн ийм төрлийн тансаг байгууламжийг нэмэгдүүлэх нь эрх баригч дээд түвшний чинээлэг бүлгийн үнэнч байдлыг бэхжүүлэх нэг хэлбэр байж болохыг тайланд дурджээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Хойд Солонгост 2006 оноос хойш цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй нь холбоотой олон шатны хориг арга хэмжээ ногдуулсан байдаг.
Эдгээр хоригт тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн нийлүүлэхийг хориглосон заалт багтдаг.
Гэвч шинэ усан тавцан баригдсан нь БНАСАУ хориглосон ангилалд хамаарах тансаг хэрэглээний эд зүйлсийг үргэлжлүүлэн олж авч байж болзошгүй гэсэн асуултыг дахин хөндөж байна.
SI Analytics-ийн тайланд "Ийм тансаг байгууламжууд шинээр нэмэгдэж байгаа нь НҮБ-ын хоригт багтсан зарим бараа бүтээгдэхүүн Хойд Солонгост саадгүй нэвтэрсээр байгааг харуулж байна" гэжээ.
Вонсан аялал жуулчлалын бүсийн нөхцөл байдал

Хиймэл дагуулын зурагт тулгуурласан шинжилгээнээс үзэхэд Вонсан-Кальма эргийн аялал жуулчлалын бүс зуны улирал дууссанаас хойш үйл ажиллагаа нь эрс буурсан байна.
Тус бүсийг энэ оны долоодугаар сард гадаадын жуулчдыг татах зорилгоор нээсэн ч есдүгээр сарын сүүлээс хойш автомашины хөдөлгөөн мэдэгдэхүйц багасжээ.
Мөн 11-р сарын эх гэхэд далайн эрэг дээр байрлуулсан 1200 орчим шүхэр болон бусад амралт, зугаалгын байгууламжийг буулгасан байна.
SI Analytics-ийн тооцоолсноор БНАСАУ энэ жил аялал жуулчлалаа идэвхтэй сурталчилсан ч тус улсад очсон гадаадын жуулчдын тоо 1000-д ч хүрээгүй байна.
Эх сурвалж: The Korean Herald

Аравдугаар сарын 21-нд авсан хиймэл дагуулын зураг. Улаан хүрээгээр тэмдэглэсэн хэсэгт өндөр албан тушаалтнуудад зориулагдсан гэгдэх шинэ хөвөгч байгууламж бусад тансаг усан хөлгүүдийн хамт харагдаж байна. (SI Analytics)
Тайланд дурдсанаар Кимийн гэр бүл одоогоор хоёр том тансаг дарвуулт завь, гурван усан тавцан, усанд сэлэх зориулалттай нэг завь зэрэг нийт зургаан төрлийн усан хөлөг ашигладаг байна.
Шинээр илэрсэн усан тавцан нь өмнө ашиглагдаж байсан ижил төрлийн байгууламжтай хэмжээ, хэлбэрийн хувьд төстэй бөгөөд удаан хугацаанд ашиглагдсан хуучин усан тавцанг орлох зорилгоор баригдсан байх магадлалтай аж.
Шинжээчдийн үзэж буйгаар шинэ байгууламжийг Ким Жон Уны гэр бүлийн амралтын зориулалтаар, гадаадын өндөр дээд хэмжээний зочдыг хүлээн авахад, Хойд Солонгосын эрх баригч дээд давхаргын албан тушаалтнуудад зориулсан уулзалт, арга хэмжээ зохион байгуулахад ашиглаж болзошгүй байна.
Мөн ийм төрлийн тансаг байгууламжийг нэмэгдүүлэх нь эрх баригч дээд түвшний чинээлэг бүлгийн үнэнч байдлыг бэхжүүлэх нэг хэлбэр байж болохыг тайланд дурджээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Хойд Солонгост 2006 оноос хойш цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй нь холбоотой олон шатны хориг арга хэмжээ ногдуулсан байдаг.
Эдгээр хоригт тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн нийлүүлэхийг хориглосон заалт багтдаг.
Гэвч шинэ усан тавцан баригдсан нь БНАСАУ хориглосон ангилалд хамаарах тансаг хэрэглээний эд зүйлсийг үргэлжлүүлэн олж авч байж болзошгүй гэсэн асуултыг дахин хөндөж байна.
SI Analytics-ийн тайланд "Ийм тансаг байгууламжууд шинээр нэмэгдэж байгаа нь НҮБ-ын хоригт багтсан зарим бараа бүтээгдэхүүн Хойд Солонгост саадгүй нэвтэрсээр байгааг харуулж байна" гэжээ.
Вонсан аялал жуулчлалын бүсийн нөхцөл байдал
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун эхнэр, охин нарын хамт Вонсан хотын усан зогсоол дээр алхаж буй нь

162