
“FIBA Asia Cup 2029” тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн тоглолтууд эн сарын 26-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Тус тэмцээнд оролцохоор Ш. Энхийн-Од эх орондоо хүрэлцэн ирлээ.
Энэ удаагийн тоглолтуудад Монголын шигшээ баг эх орондоо тоглохоос гадна том NBA G League-д тоглож буй Ш.Энхийн-Од үндэсний шигшээ багтаа нэгдэж байгаагаар том давуу тал болж байна
Түүний одоо тоглож байгаа Osceola Magic баг өөрсдийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан Ш.Энхийн-Одыг Монголын шигшээ багт нэгдэхийг мэдээлж “FIBA Asia Cup 2029 тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар тойрогт Монгол Улсаа төлөөлөн тоглох болсонд баяр хүргэж байна.” хэмээн хүндэтгэлийн пост оруулжээ.

Мөн 2026-2027 оны улирлаас Японы Fukushima Firebonds багт нэгдсэн А.Азбаяр Монгол улсдаа ирэн бэлтгэлээ хийж байгаа. Тэрээр энэ улиралд Японы лигийн 13 тоглолтод оролцож, нэг тоглолтод дунджаар 6.6 оноо, 3.3 самбар, 0.7 хаалт гүйцэтгэжээ.

Дээрээс нь нэмээд АНУ-ын NCAA Division III-ийн Randolph-Macon коллежийн багт тоглож байсан Эрдэнэцэцэгийн Маргад үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсанг онцлох нь зүйтэй. Тэрээр FIBA Asia Cup 2025 тэмцээний урьдчилсан шатанд нэг тоглолтод дунджаар 16 оноо, 9 самбар, 4 бөмбг таслалт гүйцэтгэж, багийнхаа амжилтад маш хувь нэмрээ оруулж байсан чадварлаг тоглогч юм.



111











