Amazon MGM Studios-оос “Бэтмен” киноны долоо дахь 007 буюу Жеймс Бондоор Роберт Паттинсоныг сонгосноо зарласны дараа олон шүтэн бишрэгч энэ шийдвэрийг шүүмжилж эхэлжээ.
Бондын дүрд сонгогдсон ямар ч жүжигчин шүүмжлэлтэй тулгарах нь гарцаагүй. Тухайлбал, 2005 онд продюсерууд дүрийн жүжигчин Дэниел Крэйгийг Бондын дүрд сонгоход ч шүтэн бишрэгчид хүчтэй эсэргүүцэж байв. Тэд “Царайлаг биш байна”, “Бонд шар үстэй байж болохгүй” гэх мэтээр шүүмжилж байсан юм.
Бидний төсөөлөл дэх Жеймс Бондын дүр өмнө нь уг дүрийг бүтээсэн зургаан жүжигчний дүр төрхөөр төсөөлөгддөг. Тиймээс шинэ жүжигчнийг Бонд гэж төсөөлөхөд эхэндээ амаргүй байх нь ойлгомжтой.
Нэгэн хэрэглэгч “Түүнд Жеймс Бондыг тодорхойлдог сэтгэл татам байдал, дэгжин эршүүд өөртөө итгэлтэй байдал, дур булаам анхаарал татах донж алга” гэж бичжээ.
Өөр нэг нь “Бондын дүрд тохирох эр хүний төрөлх хүч чадал, харизм түүнээс харагдахгүй байна” хэмээсэн бол гурав дахь нь “Альфа эр, бүсгүйчүүдийн сэтгэлийг татагч, тулаант дүрийн жүжигчин гэх төрх огт алга” гэжээ.
Зарим хүн Паттинсон өмнө нь хэд хэдэн алдартай дүр бүтээсэн тул нэг жүжигчнийг олон домогт дүрд дахин дахин сонгож байгаад дургүйцэж байгаагаа илэрхийлжээ.
Харин давтагдан гарч буй нэгэн санал нь Паттинсон эсрэг талын буюу хорон санаатны дүрд илүү тохирох байсан гэх шүүмжлэл юм. Энэ нь түүний The Odyssey кинонд бүтээсэн эсрэг талын дүр болон Primetime бүтээлд Крис Хансоны дүрийг жихүүдэс төрүүлэм байдлаар гаргасантай холбоотой байж болох юм.
Гэхдээ цахим орчин дахь хариу үйлдлүүдийн дийлэнх нь эерэг байгаа бөгөөд шүүмжлэгчдийн зарим нь Паттинсоныг үнэхээр чадварлаг жүжигчин бөгөөд энэ дүрийг амжилттай бүтээж чадна гэдгийг хүлээн зөвшөөрч байна.
Үнэнийг хэлэхэд Жеймс Бондын киноны арын албанд нь олон чадварлаг уран бүтээлч ажилладаг учраас энэ дүрд сонгогдсон жүжигчин бүрэн бүтэлгүйтэх магадлал тун бага.
Тус дүрд нэр дэвшиж байсан жүжигчдийн хэн нь ч Бонд болж чадна гэдгийг продюсерууд, найруулагчид бүтээлч шийдлээр харуулж байгаа юм.
Жеймс Бондын 26 дахь кино нээлтээ хийснээс хойш долоо хоног, хоёр долоо хоногийн дараа гэхэд Паттинсон продюсерууд болон студийн гаргасан сонголт байхаа больж, үзэгчдийн хувьд зүгээр л Жеймс Бонд болсон байх биз ээ.
Эх сурвалж: Hollywood Reporter


280











