Аравдугаар сарын олон ангит киноны жүжигчдийн нэр хүндийн жагсаалтыг зарлалаа.
Уг чансааг есдүгээр сарын 13-наас аравдугаар сарын 13-ны хооронд цацагдсан олон ангит кинонд тоглосон 50 жүжигчинд дүн шинжилгээ хийж гаргажээ.
Энэ сарын жагсаалтыг жүжигчин Сон Кан 4,017,408 оноогоор тэргүүлсэн байна. Түүний түлхүүр үгийн шинжилгээнд “Four Hands, Two Sonatas”, “Кан Пио”, “И Жүн Ён” зэрэг үг хэллэг өндөр үзүүлэлттэй гарчээ.
“Four Hands, Two Sonatas” олон ангит киноны гол дүрийн жүжигчид энэ сарын жагсаалтын эхний хоёр байрыг эзэлсэн бөгөөд И Жүн Ён 3,799,264 оноогоор хоёрдугаарт жагслаа.
Саяхан “The Scandal” олон ангит кинонд тоглосон Жи Чан Үг 3,136,255 оноогоор аравдугаар сарын жагсаалтын гуравдугаар байрт оржээ.
Одоогоор “A Love Other Than Yours” олон ангит кинонд тоглож буй Со Кан Жүн 3,109,962 оноогоор дөрөвдүгээр байрт бичигдсэн байна.
Харин саяхан “A Bona Fide Killer” олон ангит кинонд тоглосон Кон Хё Жин 2,849,138 оноогоор айргийн тавд багтжээ.
- Song Kang
- Lee Jun Young
- Ji Chang Wook
- Seo Kang Jun
- Kong Hyo Jin
- Son Ye Jin
- Ahn Eun Jin
- Ha Seok Jin
- Jung Jun Won
- Lee Jun Hyuk
- Nana
- Ahn Bo Hyun
- Yoo Seung Ho
- Kim Hye Soo
- Ryu Jun Yeol
- EXID’s Hani
- Jung Eun Chae
- Jang Gyuri
- Yoon Yoo Sun
- Lee Hyun Jin
- Sul Kyung Gu
- Lee Sang Yi
- Park You Na
- Cho Yeo Jeong
- Lee Joo Ahn
- Jang Seo Hee
- Jeon Hye Won
- Lee Min Woo
- Oh Dae Hwan
- Kim Ji Jun


868











