Marvel Cтудийн ээлжит томоохон бүтээл “Avengers: Doomsday” кино дэлгэцнээ гарахаас гурван сарын өмнө тасалбарын урьдчилсан борлуулалтаараа $50 саяыг давжээ. Тус кино 2026 оны арванхоёрдугаар сарын 18-нд нээлтээ хийх бөгөөд энэ үзүүлэлт нь киноны талаарх үзэгчдийн сонирхол өндөр байгааг харуулж байна.
Урьдчилсан борлуулалтын нийт орлогын 70 гаруй хувийг Infinity Vision тасалбар эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, үзэгчид ердийн танхимаас илүү дээд зэрэглэлийн форматаар “Avengers: Doomsday”-г үзэх сонирхолтой байгааг уг үзүүлэлт харуулжээ.
Мөн киноны сурталчилгааны гол хэсэг болсон трейлерийн үзэлт ч өндөр байна. Долдугаар сард цацагдсан “Avengers: Doomsday”-ийн трейлер бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй киноны трейлерүүдийн хоёрдугаарт бичигдсэн бөгөөд Disney-ийн түүхэн дэх хамгийн олон үзэлттэй трейлер болсон байна.
Үүнээс гадна Marvel Studios “Avengers: Doomsday”-ийн жүжигчдийн бүрэлдэхүүнийг танилцуулсан таван цаг гаруй үргэлжилсэн шууд дамжуулалтаараа 275 сая дижитал үзэлт авч, олон нийтийн сүлжээнд 3.1 сая удаагийн дурдагдсан үзүүлэлт бүртгүүлжээ. Энэ нь кино гарахаас нэлээд өмнө үзэгчдийн анхаарлыг хэр их татаж байгааг харуулсан өөр нэг үзүүлэлт болсон байна.
Marvel киноны нээлтийн өмнө үзэгчдийг үйл явдалтай дахин танилцуулах зорилгоор 15 кино, цувралаас бүрдсэн тусгай үзэх жагсаалт гаргажээ. Уг жагсаалтад “X-Men”, “Spider-Man: No Way Home”, “The Fantastic Four: First Steps” зэрэг бүтээлүүд багтсан бөгөөд нийтдээ 42 цаг орчим үргэлжлэх контентыг үзэх шаардлагатай болж байна.
Харин Robert Downey Jr. “Avengers: Doomsday”-д Victor von Doom-ийн дүрээр эргэн ирж буй нь киноны хамгийн их анхаарал татсан хэсгүүдийн нэг хэвээр байна. Тэрээр өмнө нь 11 жилийн турш Marvel Cinematic Universe-ийн гол дүрүүдийн нэг болох Tony Stark-ийн дүрийг бүтээж, “Avengers: Endgame”-д дүрийнхээ түүхийг өндөрлүүлсэн билээ.

Түүнчлэн Red Guardian-ийн дүрийг бүтээдэг David Harbour саяхан Variety сэтгүүлд өгсөн ярилцлагын үеэр киноны хэсэг нэг мөр текстийг хэлэхдээ “You are Tony Stark” хэмээн хэлсэн нь Robert Downey Jr.-ийн шинэ дүртэй холбоотой таамаглалыг дахин сонирхолтой болголоо. Гэхдээ энэ нь киноны үйл явдлыг шууд баталсан мэдээлэл биш , Harbour-ийн тоглоом байсан эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Ерөнхийдөө “Avengers: Doomsday” кино нээлтээ хийхээсээ өмнө тасалбарын борлуулалт, трейлерийн үзэлт болон олон нийтийн анхаарлаар өндөр хүлээлт үүсгээд байна. Тус кино 2026 оны арванхоёрдугаар сарын 18-нд дэлгэцнээ гарна.
Эх сурвалж: Deadline



8829






