Кун Фу Панда анх 2008 онд нээлтэй хийгээд маш олон үзэгчдийн хайрыг татаж чадсан тул киног хийгч DreamWorks Animation дараа дараагийн ангиудыг гаргасан. Гоймон хийгч байж байгаад луугийн дайчин болсон По-гийн түүх яах аргагүй хэн бүхэнд урам хүч хайрлам байсан гэдэг нь маргаангүй. Тиймээс ч үзэгчдийн сэтгэлд хүрсэн байх.
Кун Фу Панда нь луугийн дайчны түүхийг өгүүлээд зогсохгүй ази онцлогтой тулааны хэв маягийг хошин байдалтай хослуулж өгснөөрөө хүүхэлдэйн киноны ертөнцөд онцгой нэгэн байрыг эзэлдэг. Хэрвээ та Кун Фу Панда киноны фен бол таны мэдэхгүй байх магадлалтай киноны талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
1. Кун Фу Панда Хятадуудын атаархлыг төрүүлсэн

Кун Фу Панда цуврал нь бүхэлдээ Хятадын соёл уламжлал, ёс заншлыг өөртөө агуулдаг. Киног үзэгчдийн хүртээл болсны дараа Хятадын үзэгчид киног бүтээсэн барууныханд маш ихээр атаархсан байдаг. Тэд Америк хүмүүс яг яаж Хятадын тухай ингэж сайн мэдээлэлтэй болсон тал дээр гайхаж байсан юм гэнэ шүү.
2. Кун Фу Панда киноны найруулагчдыг шүүхэд дуудсан эр хоёр жил шоронд хоригдсон

2008 онд DreamWorks компани Кун Фу Панданы трайлерыг цацсаны дараа Жэми Гордон гэх хүүхэлдэйн киног бүтээгч залуу оюуны өмчийн асуудлаар DreamWorks-ийг шүүхэд өгсөн байна.
Жэмигийн хэлснээр тэр Кун Фу Пандаг зохиосон жинхэнэ хүн ба тэрбээр өөрийнх нь бүтээлийг хулгайлсан DreamWorks-оос 12 сая долларыг нэхэмжилсэн аж. Гэхдээ сүүлд тэрбээр луйварчин болох нь тогтоогдож, 3 сая долларын торгууль дээр нэмээд хоёр жилийн ялыг сонсжээ.
3. Мастер Шифу гэдэг нь Мастер Мастер гэсэн утгатай

Кун Фу Панда киноны гол дүрүүдийн нэг бол Мастер Шифу. Тэрбээр бидний хайрт бүтэлгүй Пандад тулааны урлагийг зааж сургадаг шүү дээ. Огвейг нас барсны дараа Хаш Ордны тэргүүлэгч нь Шифу болдог.
Тэгвэл та Мастер Шифу гэдэг нэр орчуулагдвал Мастер Мастер болдог гэдгийг мэдэх үү? Хятадаар Шифу гэдэг нь мастер эсвэл багш хэмээх утгыг илэрхийлдэг юм байна.
4. Мастер Шифу бол улаан панда

Та өмнө нь Мастер Шифуг яг ямар амьтан юм бол оо гэж бодож байсан уу? Тэгвэл мастер маань улаан панда хэмээн тодорхойлогддог ч хачирхалтай нь нэр нь л панда гэх үгийг агуулдаг болохоос биш панданы төрөлтэй ямар ч хамааралгүй гэвэл хачин байгаа биз? Улаан Панда нь Хятад болон Непал улсад идээшин амьдардаг ба хэмжээний хувьд элбэнхтэй төстэй байдаг.
5. Жеки Чан сармагчны дүрд дуу оруулсан

Кун Фу Панда киноны галзуу тавын нэг болох сармагчинд алдарт Жеки Чан ах маань дуу оруулжээ. Гэхдээ сармагчин нь ганц л дуу оруулагчтай биш буюу Жеки Чантай тун төстэй хоолойтой Жеймс Си ч бас дуу оруулсан байна.
6. Киноны зураглаачийн багийнхан Кун Фугийн сургалтад суух шаардлагатай байсан

Киног илүү үнэмшилтэй болгохын тулд мөн өөрсдийн хүссэн дүрслэлээ сайн гаргахын тулд кино зураглаачид зургаан цагийн кун фугийн сургалтад суужээ.
7. Кун Фу Панда 2 нь хамгийн их орлого олсон

Кун Фу Панда 2 нь 665 сая ам долларын орлогыг олсон ба энэ нь бусад ангиудаасаа хамгийн их орлогыг олсон анги болсон.
Сонирхолтой нь хэрвээ та кинонуудын шүүмж, сэтгэгдэл зэргийг уншаад үзвэл уг кино нь тийм ч их магтаалыг хүртээгүй гэдгийг олж харж болно. Кино сонирхогчдын үзэж буйгаар уг амжилтын шалтгааныг Кун Фу Панда 1 кино олонд таалагдсантай холбож тайлбарлажээ.
8. DreamWorks нь 2003 оноос Кун Фу Пандаг хийж эхэлсэн

DreamWorks – ийн удирдах зөвлөлийн ажилчдын хэлж буйгаар Кун Фу Панда киног үзэгчдийн хүртээл болгохоос таван жилийн өмнөөс буюу 2003 оноос эхлэн бүтээж эхэлжээ.
9. По гэдэг нь амар амгалан гэсэн утгатай
\
Киноны гол дүрийн бүтэн нэр болох По Пин нь давтагдашгүй амар амгалан гэсэн утгыг илэрхийлдэг.
Харин Кун Фу Панда 3 киноны үеэр үзэгчид По – ийн төрсөн эцэг эх нь түүнд Бяцхан Бадамлянхуа гэдэг нэрийг өгсөн гэдгийг олж мэдсэн. Бадамлянхуа нь сайн сайхан, үнэнч шударга байдлыг илтгэдэг.
10. Тай Лун бол Кун Фу Панда киноны хамгийн хүчирхэг дайсны нэг

Хэдийгээр Лорд Шен болон Фенхуан нар нь гайхалтай түүхтэй ч киноны үнэнч фенүүдийн үзэж буйгаар Тай Лун нь хамгийн хүчирхэг хорон санаатан юм.
Тай Лун нь Ши Фугийн шавь байсан бөгөөд тэд зөвхөн багш сурагч бус эцэг хүүгийн харилцаатай байсан тул Ши Фу түүнд зааж чадах бүхнээ заасан байж таарна. Өөрийн ямар их хүчтэй гэдгээ тэрбээр шоронгоос зөвхөн нэг өдний тусламжтайгаар оргож чадсанаараа баталдаг.
Эх сурвалж: KickassFacts



2258






