2026 оны 10 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө нийслэлийн Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Улиастайн Бурхантын аманд баавгай айлын гэр рүү дайрч, 40 настай эрэгтэй баавгайд бариулан амь нас нь хохирсон харамсалтай хэрэг гарсан байна. Хамт байсан 55 настай эмэгтэй нүүрэн хэсэгтээ самардуулж хүнд гэмтсэн бөгөөд гэрээс зугтаж амжин, дараагийн айлдаа мэдээлэл хүргэснээр амьд үлджээ.
Баавгайд бариулсан 40 настай эрэгтэйн ар гэрээс дараах мэдээллийг хүргэж байна.
Улсын харцага Г.Ганхуяг "Би өөрөө анчидтай ойрхон ан гөрөө сонирхдог хүн учраас баавгайн талаарх мэдээллийг хүргэе гэж бодсон. Анчдын үзэж буйгаар ОХУ-ын Сибирээс нас бие гүйцсэн хүрэн баавгай орж ирж байна. Баавгай ойрын 10 км радиусыг өөрийн эзэмшил хэмээн үздэг учир хүч чадалтай баавгай ой модонд үлдэж, газар нутаггүй идэш тэжээлгүй болсон нь суурьшлын бүсэд орж ирж байна хэмээн таамаглаж буй.
Баавгайн халдлагад өртсөн эмэгтэйн ар гэрийн боломж бололцоо тааруу юм байна. н.Нарангэрэл эмнэлэгт хэвтээд гарсан ч сэтгэлзүйн хувьд дахин монгол гэрт амьдарч чадахгүй, айдастай болсон.
Талийгаачийн ясыг шулаад идчихсэн байсан.
Ш.Одонгуа "Баавгайн халдлагыг үүрээр л мэдсэн. Амь хохирогчийн ажил явдал өчигдөр дууслаа. Амьд үлдсэн н.Нарангэрэл эгчийн биеийн байдал маш тааруу байна. Гэр орон нь бөмбөгдүүлсэн юм шиг эвдэрсэн байсан. Баянзүрх дүүргийн 35-р хорооны засаг дарга орон гэрийг нь шийдэж өгнө гэсэн. Эгчийн маань биеийн байдал муу байгаа учраас хандивын аян эхлүүлж байна. Өнөөдөр зүрхний хэм алдагдсан, даралт тогтворгүй байна гэж хэллээ.
Өвчиндөө шаналан өдөржин ёолж байна гэсэн мэдээлэл ирсэн. Саахалтын хүн нь "Яаж тогтсон юм бэ гэмээр цусанд холилдсон орж ирсэн" гэж хэлж байсан.
Баавгайн халдлагад өртөн эмчлүүлж буй бүсгүйн төрсөн эгч н.Сарангэрэл "Шөнө болгон унтаж чадахгүй ёолж байна. Мөн "Би гэрээс яаж гарснаа санахгүй байна. Баавгай намайг шидсэн юм уу" гээд асууж байсан. Биеийн байдал маш хүнд. Хавирга, эрүү хугаралтай байна гэсэн. Бид эхээс долуулаа. Миний дүү насанд хүрээгүй нэг хүүхэдтэй. Халдлагад өртсөн хоёр хүн маань тогтсон ажил төрөл байхгүй. Дараа дараагийн олон хагалгаанд орно.



192











