Залуусын санаачилгаар Mongolia Economic Forum 2024 | Youth Perspective үйл ажиллагаа болно


YOLO.mn | YOLO.MN
2024-01-31

Нийгмийн өөрчлөлтийг эхлүүлдэг хамгийн гол хүчин зүйлүүдийн нэг бол залуусын оролцоо. Тэгвэл салбар салбарын залуус цуглаж өөрсдийн үзэл бодол, санал санаачилгыг солилцон, дотоодын болон олон улсын шилдэг экспертүүдтэй олон асуудлын талаар хэлэлцэх “MEF | Youth Perspective” үйл ажиллагаа 2024 оны хоёрдугаар сарын 01, 02-ны өдрүүдэд 10:00 - 18:00 цагийн хооронд “Чингис Хаан” музейд зохион байгуулагдах гэж байна.

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг үйл ажиллагааны хүрээнд залуус нийгэм эдийн засаг, соёл, боловсрол, байгаль орчин зэрэг чухал сэдвүүдийн талаар ярилцахын зэрэгцээ салбартаа тэргүүлж буй мэргэжилтэн, бизнес эрхлэгчдийн илтгэл хэлэлцүүлгүүдийг сонсох боломжтой. Мөн энэ удаагийн арга хэмжээ нь нийслэл хот төдийгүй хөдөө орон нутагт оршин суугаа залуусыг урин оролцуулж байгаагаараа онцлог болж байна. 

Арга хэмжээний танилцуулга бичлэгтэй ЭНД дарж танилцаарай. 

Арга хэмжээний хөтөлбөртэй дэлгэрэнгүй танилцан, бүртгүүлэх холбоос: ЭНД 

 

#мэдээ