Өөртөө итгэлтэй байдлыг илтгэх биеийн 8 хэлэмж


О.Батхишиг | YOLO.MN
2023-12-25

Өөрийгөө илэрхийлэхэд харилцаа хандлагаас гадна биеийн хэлэмж чухал нөлөөтэй. Бид өөрсдийн байр суурь, дохио зангаа, хөдөлгөөнөөрөө өөртөө итгэлтэй нэгэн гэдгээ харуулах боломжтой. Ингээд өөртэй итгэлтэй байдлыг илтгэх биеийн 8  хэлэмжийг хүргэе. 

1. Эгц шулуун харц 

Бусадтай нүүр тулан харьцахдаа харцаа гүйлгэлгүй нүдээрээ харьцах нь хамгийн хүчтэй зэвсэг. Энэ нь үнэнч шударга, чин сэтгэлээсээ, ойр дотно, анхааралтай сайн сонсогч болохыг илтгэдэг төдийгүй өөртөө илтгэлтэй, аюулгүй мэдрэмжийг төрүүлдэг аж. Харин ярилцах үедээ харцаа өөр тийш шилжүүлэх нь өөртөө итгэлгүй нэгэн болохыг илтгэнэ. 

2. Урагшаа бага зэрэг бөхийх  

                                                       

Хэн нэгэнтэй ярилцах үедээ өөрийнхөө байр суурийг тодорхой илэрхийлэх хэрэгтэй. Хэрэв та сууж байгаа бол бага зэрэг урагш бөхийхийг санал болгоё.  Урагшаа тонгойх нь нөгөө хүндээ анхаарлаа хандуулж, түүний яриаг сонирхож буйг илэрхийлнэ. Түүнчлэн ярилцах явцад үүсэх сөрөг мэдрэмжийг бууруулж, өөртөө итгэлтэй мэдрэмжийг төрүүлдэг. Харин хойш гэдийх нь хүн хоорондын зайг ихэсгэж,  ярианы эрчмийг бууруулдаг.  

3. Толгойгоо гудайлгахаас татгалзах  

Бусадтай ярилцахдаа толгойгоо бөхийлгөх нь  дотогшоо хүнийг илтгэдэг. Энэ нь өөрийгөө үнэлдэггүй, итгэлгүй байдлыг илэрхийлдэг. Харин тэгш хэмийн байрлалаас харилцах нь өөртэй итгэлтэй бардам байдлыг илтгэнэ.  

4. Биеэ бага зэрэг хандуулах 

Та уулзалт, ажлын ярилцлагад орохдоо өөртөө итгэлтэй байдлаа илэрхийлэхийн тулд эгц суух хэрэгтэй. Мөн хөлдөө бага зэргийн зай авах эсвэл гараа сул байлгах нь нээлттэй нэгэн гэдгийг илтгэнэ. Харин бөхийж суун, толгой гудайлгах нь  ичимхий байдлыг илтгэнэ. 

5. Гараа сугавчлах 

Өөртөө итгэлтэй нэгэн болохоо илтгэхийн тулд гараа халааснаасаа гаргах хэрэгтэй. Гараа халаасандаа хийх нь сандарсан, найдваргүйн дээр ямар нэгэн зүйлийг нуун, зай авахыг хүсэж буй өнгө аясыг илтгэнэ.  

6. Ярьж буй хүн рүүгээ хөлөө чиглүүл 

Бусадтай ярилцах үедээ ярьж буй хүн рүүгээ хөлөө үл ялиг чиглүүлэх хэрэгтэй. Энэ нь өөртэй итгэлтэй болохыг илэрхийлндэг бол  хөлөө гадагшаа чиглүүлж ярилцах нь түгшүүртэй, сандарч буй давшилттай байдлыг илтгэдэг.   

7. Инээмсэглэх  

Мэдрэл судлаачдын хийсэн судалгаагаар хэн нэгэнтэй ярилцахдаа  инээмсэглэн, хөмсгөө бага зэрэг өргөдөг хүмүүс ярилцагчдаа зөөлөн, итгэлтэй мэдрэмжийг төрүүлдэг аж.   

8. Өөрийнхөө орон зайг эзлэх 

Ярилцах  үедээ өөртөө итгэлтэй нэгэн болохоо илтгэхийг хүсэж буй бол тухтай байрлалаараа сууж, өөрт таатай орчныг бүрдүүлээрэй. Ингэснээр тайван, аюулгүй мэдрэмж төрж илүү үнэ цэнтэй яриаг өрнүүлж чадна.  

Эх сурвалж: Brightside

#нийтлэл