Монгол бахархлын өдөр ба залуу хүний заавал унших түүхэн зохиолууд


YOLO.mn | YOLO.MN
2023-11-14

Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өвлийн эхэн сарын шинийн нэгний өдрийг бид Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэдэг заншилтай болсон. Эл түүхэн өдрийг тохиолдуулан түүхийн гэгээн хийгээд ээдрээт замналыг өгүүлэх Монгол хүн бүрийн заавал унших түүхэн таван зохиолыг хүргэж байна. 

Монголын нууц товчоо

“Монголын Нууц Товчоо” бол Монгол хүн бүрийн сөхөн унших түүхийн эх сурвалж, уран зохиолын шүр сувд гарцаагүй мөн. Монголын эзэнт гүрний тэмцэл, этгээд зөрчил, түүхэн баримтыг өвч шингээсний учир үйл явдал, өрнөл зангилаа бүрийг ухаж тогтоох нь чухал. 

Цэвдэг жаран

До.Цэнджав гуайн “Цэвдэг жаран” роман бол их хэлмэгдүүлэлт, том гүрнүүдийн шахалт, улс төрийн шийдвэр зэрэг түүхэн баримтуудыг нарийн тусгасан бүтээл. Тиймийн учир түүхэн эл өдөр сөхөн уншихад яв цав тохирно. 

Зүрхний хилэн

1750–1757 оны хооронд Манжийн эрхшээлд орсон Монголын Зүүнгар улсын ард түмний  тухайн цаг үеийн амьдралын элдэв бэрхшээл, дарангуйлал, сэтгэлийн их тэмцлийг өр өвдтөл өгүүлэх эл бүтээлийг залуу хүн бүр заавал унших хэрэгтэй. 

Манан будан

Ойрадын Галдан бошигт хааны эх орноо харийн дайснаас хамгаалах гэсэн их тэмцлийг МАНАН БУДАН түүхэн роман өгүүлнэ. Түүхийн шаргал хуудаснаа тодоор тэмдэглэгдсэн тухайн цаг үеийн Монголчуудын ахуйг Ж.Пүрэв гуай уншсан хэн бүхний сэтгэлд хүртэл өгүүлэн бичсэн билээ.

Газар шороо

Монгол үндэстний эрх чөлөө, тусгаар тогтнол, газар шорооныхоо төлөө амь хайргүй тэмцсэн гашуун түүхийг хэлхэн өгүүлсэн эл баялаг бүтээлийг залуу хүн бүр түүхийн эх сурвалж болгон сөхөн унших ёстой аж. 

 

#мэдээ