Gen Z үеийнхэн эрт тэтгэвэрт гарахыг хүсэх болжээ


YOLO.mn | YOLO.MN
2023-11-07

Хамгийн ахмад Z үеийн төлөөлөл 26 нас хүрч хэдийн ажлын гараагаа эхэлжээ. Ажлын  байранд гарснаар энэ үеийн залуусын орлого хурдацтай нэмэгдэж байна. 2030 он гэхэд Z үеийнхний орлого 33 их наяд ам.долларт хүрч, 2031 он гэхэд мянганыхны нэг жилийн орлогоос давах төлөвтэй байна. 

Тэгвэл залуучууд цалингаараа  юу хийж байна вэ? 

Z үеийн залуучууд эцэг эх, өмнөх үеийнхнээс арай өөр амьдралын хэв маягийг чухалчлах болжээ. Тэд  эдийн засгийн үр өгөөжийг тооцон, санхүүгийн баталгаат ирээдүйг бүтээхийн тулд хуримтлал үүсгэн мөн шинэ гарааны бизнес, бүтээлч санааг дэвшүүлж байна.  

CFA хүрээлэнгийн өнгөрсөн тавдугаар сард хийсэн судалгаагаар Z үеийнхний талаас илүү хувь нь хөрөнгө оруулалт хийдэг гэж хариулжээ.  Америкийн Z Gen  залуусын 82% нь 21 нас хүрэхээсээ өмнө хөрөнгө оруулалт хийж эхэлсэн байна. 

Харин залуучуудын санааг зовоож буй зүйл нь эдийн засгийн тодорхойгүй байдал төдийгүй тэтгэвэрт гарах төлөвлөгөөтэй холбоотой асуудал аж. CFA хүрээлэнгийн судалгаанд хамрагдсан залуусын талаас илүү хувь нь хүссэн үедээ тэтгэвэрт гарахын тулд хөрөнгө оруулалт хийж байна гэжээ. Санхүүгийн зөвлөхүүд Z генийг 20 жилийн дараа тэтгэвэрт гарахын тулд ойролцоогоор 3 сая доллар шаардлагатай гэж хэлж байгаа бөгөөд энэ нь нэлээн өндөр үзүүлэлт  юм.  

Эх сурвалж: Insider 

  

 

#мэдээ