Дэлхийн хамгийн өндөр настай нохой нас баржээ


Д.Төгөлдөр | YOLO.MN
2023-10-24

Дэлхийн хамгийн өндөр настай нохой Боби нас баржээ. Португал улсын хөдөө тосгонд амьдардаг Боби нэртэй хоньч нохой 31 настай байсан юм.

Бобигийн үхлийн талаар малын эмч Карен Бекер мэдээлсэн бөгөөд тэрбээр өөрийн твиттер хуудаснаа "Бидний хайрт Боби өчигдөр далавчтай болж тэнгэрийн орон руу нисэн одсон. Хэдийгээр тэрбээр дэлхийн хамгийн өндөр настай хэмээн өргөмжлөгдөж, дэлхийн бүх нохойгоос илүү их насалсан хэдий ч дэлхийд өнгөрөөсөн түүний 11,478 хоног бидний хувьд дэндүү цөөн хугацаа байсан" гэжээ. 

Rafeiro do Alentejo хэмээх үүлдрийн тус нохой ихэнхдээ 12-14 насалдаг гэнэ. Харин Боби түүнээс хоёр дахин их буюу 31 насалж, энэ оны хоёрдугаар Гиннесийн дээд амжилтын номд манай гарагийн хамгийн өндөр настай нохойгоор бүртгэгдэж байсан юм.

Эх сурвалж: ВВС

#мэдээ