ЕБС-ын сурагчдын дунд “Эрхээ мэдье” анхлан мэтгэлцэгчдийн тэмцээн болно


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2023-10-19

Монголын Эмнести Интернэшнл, Отгонтэнгэр их сургууль, Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэг жил бүр хамтран 13 дахь жилдээ зохион байгуулж буй АНХЛАН МЭТГЭЛЦЭГЧДЭД зориулсан "Эрхээ мэдье" мэтгэлцээний тэмцээний бүртгэл нээгдлээ.

Тус тэмцээн нийт 128 багийг бүртгэнэ

Анхаарах зүйлс: 

  • Уг тэмцээнд өмнө дүүрэг, бүс, аймаг, нийслэл, улсын хэмжээний мэтгэлцээний тэмцээнд ОРОЛЦОЖ БАЙГААГҮЙ анхлан мэтгэлцэгчдийг бүртгэнэ.
  • Бүртгүүлэхдээ багийн нэг гишүүн зөвхөн өөрийн 1 багаа л бүртгүүлнэ. Нэг хүн олон баг бүртгүүлэхгүй болохыг анхаарна уу.
  • Бүртгүүлсэн бүх багууд руу залгаж бүртгэлийг баталгаажуулна.
  • 128 баг бүрдсэн даруйд уг Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэгийн энэхүү facebook page хуудсаар мэдэгдэнэ.       
  • Бүртгэл баталгаажуулж залгасны дараа нэмэлт квот гарвал энэхүү хуудсаар мөн мэдэгдэнэ.                                  

Иймд 128 баг бүртгүүлж дууссан даруйд бүртгэлийг хаах учир бүртгэлээ хариуцлагатай хийлгэхийг нийт мэтгэлцэгч нараасаа хүсэж байна. Бүртгүүлээд тэмцээндээ ирэхгүй байх нь бүртгүүлж амжаагүй өөр олон мэтгэлцэгчдийн боломжийг хааж байдаг үйлдэл юм шүү. 

Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe4I5P5TOPcjqhhhEd81GqXAxBjUuZh-L9-RXHNfl77KoBw1Q/viewform?usp=sf_link 

Эх сурвалж: Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэг хуудас

#мэдээ