Өчигдөр нар буцав


Э. Оргил | YOLO.MN
2023-06-23

Өчигдөр аргын тооллын 2023 оны зургаадугаар сарын 22-ны өдөр. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргав. 

Энэ өдөр хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө болдог. Энэ өдөр нар хамгийн өндөрт мандаж, маргаашаас эхлэн хөөрөх цэг нь доошилдог учир монголчууд “нар буцна” хэмээдэг. Үүнээс хойш өдөр богиносоор есдүгээр сарын 22 болоход өдөр, шөнө тэнцэнэ.

Харин дараа нь шөнийн цаг уртассаар арванхоёрдугаар сарын 22-нд хамгийн урт шөнө, богино өдөр тохионо. Жилийн дөрвөн улирлын эдгээр өдрүүдийг хавар, зун, намар, өвлийн хамгийн оргил өдрүүд гэж үздэг байна. 

#Мэдээ