Спортын сэтгүүлч болох хүсэлтэй залуусыг Азийн наадамд оролцуулах шалгаруулалт ӨНӨӨДӨР дуусна


YOLO.mn | YOLO.MN
2023-06-19

Монголын Үндэсний Олимпын хорооноос Азийн олимпын зөвлөлийн Youth Reporter төслийн хүрээнд спортын сэтгүүлч болох хүсэл эрмэлзэлтэй залуусын дунд шилдэг эсээ бичлэгийн уралдаан зарлаад буй.

Ялагч болсон оролцогч нь “Ханжоу-2022” Азийн наадамд урилгаар оролцох ховорхон боломж бүхий шалгаруулалтын бүртгэл өнөөдөр дуусна.

Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай хүүхдүүд уралдааны удирдамжтай сайтар танилцаж, шалгаруулалтдаа амжиж бүртгүүлээд өөрийгөө сориод үзээрэй.

Шалгаруулалтад 16-20 насны 30 хүүхэд оролцох бөгөөд 2023 оны 6 дугаар сарын 19-ний 17.00 цагийн дотор media@оlympic.mn хаягаар мэдээллээ ирүүлнэ үү.

Амжилт хүсье!

#Мэдээ