Зөвхөн эрэгтэй моделтой "Минерва Годдис" загварын шоу 17-нд болно


Сондор | YOLO.MN
2023-06-07

- "Манай брэндийг хүмүүс "Ямар гаж юм бэ" гэдэг"-

Ганцхан оёдлын машинтай анх эхэлж байсан бид одоо анхны шоугаа хийх гээд баярлах айх давхцан байна. Бүтэн шоу зохион байгуулна гэдэг тийм ч амар зүйл биш ажээ.

Энэ том зүйлийг давахад манай баг хамт олон хоног, өдөр шөнөгүй ажиллаж ард нь гарахаар зорилго нэгтэй зүтгэж байна. Гэхдээ энэ бол дараагийн түвшинд гарч, бид нар ахиж байгаа гэдгээ харуулах, брэндээ сурталчлан таниулах  маш том ажил билээ. Манай брэндийн хувцсыг яагаад  олон тоогоор гаргадаггүйг хүмүүс их сонирхдог ба энэ бол хэрэглэгчийн сэтгэл ханамжтай холбоотой юм. Таны өмссөн хувцсыг гудамжаар олон хүн өмссөн явах, эсвэл ганцхан та өмссөн байх хоёрын дунд маш том ялгаа, үнэ цэн бий.

Тус брэндийн Захирал, Дизайнер Г.Анударь:

Бид шинэлэг өнгө төрх дахин давтагдашгүй содон загваруудыг танилцуулах болно. Ирсэн хүн бүхэн шинэлэг өвөрмөц зүйлийг мэдрэнэ гэдэгт итгэлтэй байна. Анхны бие даасан загварын шоу гэдэг утгаараа өөрсдийнхөө өнгө аяст тохируулан залуу уран бүтээлчидээ дэмжин загварын шоуны алхалтыг аяыг хүртэл хамтран шинээр хийж, шоуны өнгө төрх жижиг ширхэг бүр дээр хичээнгүйлэн ажиллаж байна.

Бид одоогоор албан ёсны ивээн тэтгэгч  байгууллагагүй байгаа ч бид бүхнийг Hooves shoes гутлын брэнд, Аxe studio үсчины салон, ЕТv телевиз зэрэг байгууллагууд дэмжин ажиллаж байна. Мөн биднийг чин сэтгэлээсээ дэмжин хамтарч ажиллаж байгаа уран бүтээлч, моделиуд, найз нөхдөдөө маш их баярлаж байгаагаа илэрхийлье.

2023 оны зургаадугаар сарын 17-нд Улаанбаатар зочид буудлын их танхимд болох "MINERVA GODDIS STREET FASHION SHOW 2023" загварын шоунд дахин давтагдашгүй цор ганц 32 загварыг танилцуулах болно. Тус шоунд GUYS хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагва гол моделиор оролцох юм.

Мөн Дуучин Маралжингоо, BLMD буюу Balmad хамтлаг, дуучин Анури, реппер Молтогчин, Saitoma гэх уран бүтээлчид ая дуугаа өргөнө. Мөн тухайн шоунд unisex буюу хүйсгүй загварууд танилцуулж, зөвхөн эрэгтэй моделтой гэдгээрэй онцлог юм.

Тасалбарыг shoppy.mn-ээс худалдан авах боломжтой.

#Мэдээ