Alicia Keys “If I Ain’t Got You” дуугаа ДЭЛХИЙН найрал хөгжимчидтэй хамтран дахин амилууллаа


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-05-09

Alicia Keys-ийн “If I Ain’t Got You” дуу нь цацагдсан даруйдаа олон эмэгтэйчүүдэд урам зориг, итгэл найдвар өгсөн. 19 жилийн дараа дуучин бүсгүй уг дуугаа эмэгтэйчүүдийн найрал хөгжмөөр дахин амилууллаа.

Энэхүү дуу нь NETFLIX кино компанийн "Queen Charlotte: A Bridgerton Story" цувралд зориулан бүтээжээ. Уг цуврал нь залуу бүсгүй Charlotte өөрийн хүч чадал, хайрын утга учрыг ойлгож эхэлснээр Bridgerton-ийг өөрчлөлтөд хүргэж, нийгмийн өөрчлөлтийг удирдан чиглүүлж, залуу King George-тэй гэрлэж буй тухай өгүүлэх аж.

Alicia Keys дэлхийн өнцөг булан бүрээс найрал хөгжимчдийг цуглуулж, NETFLIX компанийн цуврал болон дууны 20 жилийн ойд зориулан дэлхийн найрал хөгжим гэж нэрлэх энэхүү өвөрмөц хамтралыг бий болгосон байна.

Эх сурвалж: nme.com

#Дуу хөгжим