The Weeknd дахин Гиннесийн амжилт эзэмшлээ


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-03-24

Дуучин The Weeknd өөрийн төрөлх Канад улсын 2023 оны Juno Awards-аас оны шилдэг уран бүтээлч, оны шилдэг дуу зохиогч гэх шагналыг дөрөв дэх удаагаа хүртлээ.

Тэрээр 2023 оны гуравдугаар сарын 20-нд Spotify хөгжмийн платформ дээр 111,4 сая сонсогчтой болсноор дэлхийн хамгийн алдартай уран бүтээлчээр шалгарсан юм.

Энэ нь түүний анхны амжилт биш бөгөөд 2015 онд Spotify дээрх хамгийн олон удаа тоглуулагдсан цомог, Billboard Hot 100 чартын шилдэг 10 цомогт тус тус багтан 2 удаа Гиннесийн рекорд эвдэж тус номд бичигдэж байсан.

Одоогийн байдлаар Spotify чартыг дараах дуучид тэргүүлж байна:

  1. The Weeknd-111.6M
  2. Miley Cyrus-82.4M
  3. Shakira-81.6M
  4. Ariana Grande-80.6M
  5. Taylor Swift-80.2M
  6. Rihanna-78.5M
  7. Ed Sheeran-77.5M

Эх сурвалж: guinnessworldrecords.com

 

#Оддын тухай