Miley Cyrus-ийн шинэ дуу БИЛЛБОАРДЫГ тэргүүлж байна


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-02-01

Дуучин Miley Cyrus-ийн “Flowers” дуу гарсан даруйдаа Tik Tok сүлжээгээр хурдацтай тархаж, Billboard Hot 100 жагсаалтыг хоёр долоо хоног тэргүүллээ. 

Тэрээр Twitter хуудсандаа энэхүү баярт үйл явдлаа тэмдэглэж буй зургаа оруулж, “Би та нартаа зориулж үргэлжлүүлэн дуу зохиосоор байна гэж хэлэхдээ баяртай байна. Энэ чухал мөчийг зөвхөн сонсогчид болон миний гайхалтай шүтэн бишрэгчид бүтээдэг юм шүү. Бүгдэд нь баярлалаа” хэмээжээ.

Сонирхуулан хэлэхэд тэрээр 2013 онд 3 долоо хоног “Wrecking Ball” цомгоороо уг жагсаалтын НЭГДҮГЭЭРТ жагсаж байжээ.

 

#Дуу хөгжим