Монгол охиныг Солонгосын волейболын лигийн драфтын нэгдүгээрт сонголоо


Б.Ирээдүй | YOLO.MN
2022-09-06

Өмнөд Солонгосын волейболын эмэгтэйчүүдийн лигийн 2022-2023 оны шинэ тамирчдыг сонгон шалгаруулах драфтын ажиллагаа Сөүл хотод боллоо.

49 залуу тамирчин оролцсон драфтын эхний сонголтоор "Pepper Savings Bank" компанийн эзэмшдэг "Ai peppers" баг 18 настай Монгол охин Н.Орхоныг сонгосон байна.

Түүний нэрийг Өмнөд Солонгосын хэвлэлүүд Er-Hung гэж бичиж байгаа ба Солонгосын иргэншил авахаар хүлээгдэж байгаа аж.

194.5 см өндөртэй Er-Hung хэрэв Солонгосын иргэншил авбал Солонгосын волейболын эмэгтэй шигшээ багт тоглох боломжтой.

Эх сурвалж: Korea Posts, Yonhap News

#Мэдээ