NETFLIX-ийн шилдэг цувралуудын дуунууд


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2022-08-10

Өмнөх дугаараар бид Солонгос киноны шилдэг дуунуудыг хүргэсэн бол энэ удаа NETFLIX кино компанийн хамгийн өндөр үнэлгээтэй шилдэг цувралуудын дуунуудаас санал болгож байна.

THE QUEEN’S GAMBIT-Courage To Change (Sia)

Хүйтэн дайны үе. Асрамж дахь шатрын онцгой авьяастай төрсөн өнчин охин мэргэжлийн шатарчин болохын тулд хэрхэн тэмцэж, хичээллэж буй тухай өгүүлнэ. Уг дууны үг кинотойгоо нягт холбогддог гэдгийг мэдэх үү?

EMILY IN PARIS-Mon Soleil (Ashley Park)

Чамд Франц улсад тэр тусам Парис хотод ажиллаж, амьдрах боломжийг олговол ямар вэ? Шууд л ганган дэгжин хот, шинэхэн талхны үнэр, эрх чөлөөт амьдрал гээд л хүний мэдэрч болох бүхий л аз жаргал тэнд бий гэдэгт итгэлтэй байна.

THE UMBRELLA ACADEMY-Istanbul

Дэлхий дээр өөр өөрийн өвөрмөц супер чадвартай 43 хүүхэд мэндэлснээр үйл явдал эхэлнэ. Нэгэн тэрбумтан тэднээс 8 хүүхдийг өргөн авч The Umbrella Academy-г үүсгэн бэлтгэдэг. Хачирхалтай үйл явдлуудыг киноноос үзээрэй. 

LOVE ALARM-Falling Again (Klang)

Ахлах сургуульд учирсан хайрын түүх хүн бүхэнд л байдаг байх. Тийм үү? Энэ дуу киноны vibe /уур амьсгал/-ыг шууд л мэдрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. (Love Alarm апп татаж хууртагдсан хэр олон драмачид байна?)

STRANGER THINGS -Running Up That Hill (Kate Bush)

Гарч эхэлсэн цагаасаа л үзэгчдийн таашаалыг хүртэж, хамгийн их хүлээлт үүсгэдэг киноны нэг бол Stranger Things билээ. Киног доорх дуугүйгээр төсөөлшгүй биз. Тийм үү?

13 REASONS WHY-Only You (Selena Gomez)

Хүүхэд, залуусын дунд нэлээн шуугиан тарьсан кино бол яах аргагүй 13 reasons why цуврал. Киноны гол дүрд Selena Gomez тоглох байсан ч продюсерын ажилдаа анхаарал хандуулахаар болсон гэдэг. Гэхдээ дуугаа мэдээж өөрөө дуулсан юм шүү. 

MY ID IS GANGNAM BEAUTY-Something (George & Gang Haein)

Комикоос сэдэвлэн бүтээсэн кинонууд үргэлж сэтгэл хөдөлгөм байх юм. Ямар ч царай төрх, зан чанартай байсан хайрлах хүнтэй байх хэчнээн сайхан бэ? (Нууцхан хэлэхэд тэр хүн нь Cha Eun Woo л байгаасай билээ.)

EUPHORIA-All For Us (Zendaya & Labrinth)

Бодит явдлаас сэдэвлэн хийсэн EUPHORIA кино нь мөн л NETFLIX-ийн хамгийн өндөр үнэлгээтэй кинонуудын нэг билээ. Хараахан үзэж амжаагүй байгаа хэд минь доорх дууг сонсоод шууд л үзмээр санагдах байх даа. 

NEVERTHELESS-Love Me Like That (Sam Kim)

“Эрвээхэй хармаар байна уу?” Дууг нь сонсоход л шар үс босож байна шүү. 

#Дуу хөгжим