Сурагчдын амралтаар ХААНА, ЮУ болох вэ?


Yolo.mn сайт оюутан сурагчдыг чөлөөт цагаа үр бүтээлтэй бөгөөд сонирхолтой өнгөрүүлэхэд нь туслах үүднээс амралтын хугацаанд зохион байгуулагдах үйл ажиллагаанаас онцлон хүргэж байна.


1. ЭКСПЕРТ ИНСТИТУТЫН НЭРЭМЖИТ АНГЛИ ХЭЛЭЭР ИЛТГЭЛ ТАВИХ УРАЛДААН

Тайлбар: Ерөнхий Боловсролын Сургуулийн ахлах ангийн сурагчдыг дэмжих, Англи хэл дээр уран илтгэх чадварыг нь хөгжүүлэх, урам зориг өгөх, АНУ-ын Төрийн Департментын соёлын солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжийг нээж өгөхөд энэ уралдааны эрхэм зорилго оршино.

Эхний шатны шалгаруулалт: Нэгдүгээр сарын 3-наас 17-ны өдрүүдэд

Зохион байгуулагч: Эксперт институт, Юнайтед ворлд

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай. 


2. "МӨНГӨН ӨВӨЛ" НЭГ ӨДРИЙН ДУГУЙН АЯЛАЛ

Тайлбар: Хэрэв чи эхний семестрийн амралтын энэ урт хугацаанд өдөржин гэртээ байхаас залхаж, цоо шинэ адал явдлыг эрэлхийлж байгаа бол энэхүү аяллыг сонирхоод үзээрэй. Энд чи өөртэйгөө адил адал явдалд дуртай олон хүмүүстэй танилцаад зогсохгүй тэдэнтэй хамт 20 км замыг туулах боломжтой. Гэхдээ 20 км гэдэг чамгүй хол зам учир дугуйн аялалд явж байсан туршлагатай залуусыг явахыг зөвлөж байна.

Хэзээ: Нэгдүгээр сарын 8-ны 09:50 - 17:00

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай. 


3. LEVEL UP MARATHON

Тайлбар: Англи хэл дээр бичигдсэн 1,500 гаруй ном бүхий цахим номын сангаас зохион байгуулж буй тус марафон нь өдөр бүр нэг ном уншиж дүрэм, өгүүлбэрийн бүтцийн хичээл үзэж, багштай бичих чадвараа хөгжүүлж түвшин ахих марафон юм.

Бүртгэлийн хугацаа: Нэгдүгээр сарын 10 хүртэл

Үргэлжлэх хугацаа: Нэгдүгээр сарын 13-наас хоёрдугаар сарын 23-ныг хүртэл

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай. 


4. ГАДААДАД СУРАЛЦАХ ТУХАЙ ЦОГЦ МЭДЭЭЛЛҮҮД

Тайлбар: Ахлах сургуулиа төгсөөд гадаадад суралцах хүсэлтэй сурагчид анхаарлаа хандуулаарай. Энэхүү эвентэд оролцсоноор Канад, Швейцарь, Ирланд улсад суралцах тухай мэдээлэл аваад зогсохгүй хэд хэдэн онцлох сургуультай танилцах боломжтой. Мэдээллийг Google Meet платформоор хүргэх тул сонирхоод үзээрэй.

Хэзээ: Нэгдүгээр сарын 8, 20:00-21:00

Хаана: https://fb.me/e/8x49ZSEYj

Хэзээ: Нэгдүгээр сарын 10, 19:00-20:00

Хаана: https://web.facebook.com/events/285622160198983

Хэзээ: Нэгдүгээр сарын 13, 20:00-21:00

Хаана: https://fb.me/e/2OYHmNk2S


5. FOUNDER INSTITUTE-Н ТӨГСӨГЧИДТЭЙ ТАНИЛЦАХ

Тайлбар: Энэхүү арга хэмжээгээр дэлхийд алдартай FI хөтөлбөрийг амжилттай төгссөн төгсөгчидтэй болон бусад стартап үүсгэн байгуулагчидтай танилцаж, төгсөгчдөөс хөтөлбөрийн талаар нээлттэй асуух боломжтой.

Хаана: Мэдээлэл технологийн үндэсний парк, 211 тоот

Хэзээ: Нэгдүгээр сарын 12-ны 18:00 цагт

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай. 


6. PYEONGCHANG YOUTH PEACE CHALLENGE

Тайлбар: Дэлхийн энх тайвны төлөөх эсээ болон мэтгэлцээнд оролцож мөнгөн шагнал болон 2023 оны Солонгос өвлийн олимпын форумд оролцох эрхийн эзэн болох боломжтой.

Бүтээл хүлээн авах хугацаа: Нэгдүгээр сарын 15-ныг хүртэл

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай. 


7. 2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН УНГАР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ

Тайлбар: Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилээс Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалтад урьж байна.

Материал авах сүүлийн хугацаа: Нэгдүгээр сарын 15-ныг хүртэл

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай. 

#Үйл явдал #Эвент #Сурагчдын амралт