Elton John, Ed Sheeran нар хамтарч Зул сарын шинэ дуу гаргажээ


Сондор | YOLO.MN
2021-12-01

"Love Actually" киноны дууг алдарт дуучин Elton John, Ed Sheeran нар хамтран дахин дуулжээ. Дууг хараахан цацаагүй байгаа ба энэ баасан гарагт олны хүртээл болох юм.

Грэммийн таван удаагийн шагналт 74 настай John энэ талаар анх өөрийн твиттер хуудсандаа бичжээ. Их Британийн залуу болон ахмад хоёр уран бүтээлч ийнхүү нэгдэн уран бүтээл туурвих гэж буйд сонсогч, шүтэн бишрэгчид нь баяртай байна.

Ed Sheeran "Өнгөрсөн Зул сарын баяраар Elton John над руу залгаж хоёулаа "Зул сарын баярын дуу" хийх хэрэгтэй байна гэхэд нь "Тийм ээ, 2022 онд заавал хийе" хэмээн хариулсан. Тэгээд би яг тэр өдрөө дуугаа бичсэн" гэжээ.

John өөрийн твиттер хуудсандаа энэ жилийн Зул сарын баярын сингл дуунаас олсон бүх орлогыг Ed Sheeran-ы Саффолкийн хөгжмийн сан болон Elton John-ы ДОХ-ын эсрэг санд хандивлах болно гэжээ.

Энэ сарын эхээр Sheeran "The Tonight Show" нэвтрүүлэгт оролцох үеэрээ тэд хамтран ажиллаж буй талаар ярьсан юм. “Би домогт дуучинтай Зул сарын дууг дуулах нь маш том нэр төрийн хэрэг байх болно” гэжээ.

Эх сурвалж: Today

#Дуу хөгжим #Зул сар