THE VOICE OF MONGOLIA наадмын бүртгэл энэ сард дуусна


Ш.Мөнхбаяр | YOLO.MN
2018-08-04

The voice of mongolia наадмын дараагийн улирлын бүртгэл эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Шоуны сүүлийн өдөр буюу тавдугаар сарын 27-ны өдрөөс эхлэх явагдсан бүртгэл энэ оны наймдугаар сарын 31-ны өдрийг хүртэл үргэлжлэх ажээ.

Энэ онд үзэгчдийг хуйлруулсан, Монгол HD телевизийн нэгэн томоохон контент бол The voice of mongolia шоу юм. 2010 онд Голланд улсаас анх эхэлсэн уг шоуг дэлхийн 60 гаруй оронд зохион байгуулдаг бөгөөд нийт зургаан зуун тавин сая үзэгчтэй. Оролцогчид нь “Авьяас, Чанар, Чадвар“ гурвын төгс хослолоос бүрдэх учиртай. Нийтдээ гурван сарын хугацаанд үзэгчдийн хүртээл болж, долоо хоног бүрийн амралтын өдөр гэр бүлээрээ улс төр биш, урлаг ярьж мэтгэлцэж байсан үе саяхан. The voice of mongolia шоуны цорын ганц ялагчаар 17 настай охин Ц.Энгүүн тодорсон ба Монгол Контент ХХК тай 100 сая төгрөгийн дуу бичлэгийн эрх бүхий гэрээ байгуулсан билээ.

Дуулахыг оролдогсод бус харин жинхэнэ дуулах авьяастай нь өрсөлддөг нь энэ шоуны онцлог юм. Гаднах төрх, бусад байдлаар бус дан ганц хоолойны чадлаар өөр өөрсдийн гэсэн онцлогтой шатуудыг давснаар та шоуны ялагч болж чадна.

Уг нь шоу нь дараах үндсэн шаттай:

  1. Нээлттэй шаалгаруулалт
  2. Телевизээр гарах, эхний шат буюу сонсох шат
  3. Халз тулааны шат
  4. Хагас шигшээ, амьд тоглолт
  5. Финал буюу эцсийн шалгаруулалт гэсэн үе шаттай болно.

Бүртэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 70007703, 70007704 утсаар лавлах боломжтой ба онлайнаар бүртгэлийн талаарх мэдээллийг ЭНДЭЭС авч болох юм байна.

Таньд амжилт хүсье.

#TheVoiceOfMongolia