ФОТО СУРВАЛЖИЛГА: "Харри поттер" номын нээлт


Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр хэвлэгдэн гарч буй Английн алдарт зохиолч Ж.К.Роулингийн "Харри Поттер ба Философийн чулуу", "Харри Поттер ба Нууцат өрөө" зохиолуудын нээлтийн арга хэмжээ 11 сарын 25-ны өдөр 14 цагт "Интерном" номын их дэлгүүрийн төв салбарт амжилттай болж өнгөрлөө.

Уг номын нээлтэд:
- Косплей уралдаан
- Шившлэгийн тэмцээн
- Номын орчуулагч, редактортой хийх уулзалт болон Монсудар хэвлэлийн компани болон "Potterheads of Mongolia" групп хамтран "Харри Поттертэй танилцсан миний түүх" зохион бичлэгийн уралдаан явуулсан бөгөөд ялагчдыг "Харри Поттер ба Философийн чулуу", "Харри Поттер ба Нууцат өрөө" номны дээжээр шагналаа.

"Харри Поттер"-г шимтэн уншигч хүүхэд, залуус энд олноороо цугласан байлаа.

Мөн Монсудар хэвлэлийн газрын Жангар редакцийн эрхлэгч Д.Амарсанаа, орчуулагч Н.Энхнаран, "Монголын Харри Поттерын фэнүүд" паже болон "Potterheads Of Mongolia" группын үүсгэн байгуулагч ерөнхий админууд болох К.Ану-Үжин,  Б.Бөртэ-Үжин, Ц.Цэдэв-Очир нар хүрэлцэн ирсэн юм.

Хаалга онгойлгоход л шинэхэн номын үнэр буюу Харри поттерын ертөнц биднийг угтлаа.

Сонирхуулахад, тус номын нэг цуврал нь 24900 төгрөгөөр Интерномын бүх салбаруудаар худалдаалагдаж байгаа аж.

Хүссэн хүн бүр бүрх малгай өмсөн Хогварт сургуулийн үндсэн 4 тэнхимд хуваарилагдаж, "Харри Поттер"-той цугтаа зургаа татуулан их л баяр хөөртэй харагдаж байлаа.

"Монголын Харри Поттерын фэнүүд" хуудас болон "Potterheads Of Mongolia" группын үүсгэн байгуулагч ерөнхий админ болон Харри Поттерын үнэнч шүтэн бишрэгч К.Ану-Үжин, Б.Бөртэ-Үжин, Ц.Цэдэв-Очир нар сэтгэгдлээ хуваалцсан юм.

Энэхүү өдрийг тэсэн ядан хүлээсэн олон хүүхэд залуус ийнхүү нэг дор цугларч нэгэн гайхалтай өдрийг хамтдаа өнгөрүүллээ.

Ирсэн хүн бүрийг амтат "Butterbeer" ундаагаар дайлж мөн арга хэмжээний төгсгөлд номын хавчуурга бэлэглэсэн юм.

"Поттер толгойтнууд"-ын шидэт саваа,  тусгай хэвлэлүүд, Харри поттерын хөрөг, галт цом зэрэг нүд баясгам  гайхалтай цуглуулганууд дэлгээтэй байсан юм.

Фэйсбүүк орчинд хамгийн олон хандалт авсан оролцогчид бэлгийг нь гардуулж байна.

"Харри Поттертэй танилцсан миний түүх" зохион бичлэгийн уралдааны 1-р байрын ялагч О.Чин-Ундрам  хэлэхдээ "...Хүйтэн өдрүүдээр сэтгэл гундуу явахдаа Харри Поттерийг бодоход сэтгэл дулаацаж, аз жаргалаар дүүрдэг биз ээ..."

"Potterheads Of Mongolia" группын зүгээс үзүүлж буй шившлэгийн тулаан. Үнэхээр л бодит мэдрэмжийг өгч чадсан гайхалтай үзүүлбэр болсон.

Үүний дараагаар ирсэн Поттертолгойтон дунд  шившлэгийн тулаан болж ёстой л ж инхэнэ шидтэнүүд шиг ширүүн тулаан хийж ялагчид "Харри Поттер ба Философийн чулуу" номыг бэлэглэлээ.

Харри поттер болон 4 танхимын сурагчдын дүрд хувирч ороолт, малгай, жанч, зангиа, цамц  гээд л олон зүйлсээр гангарсан залуус олон харагдлаа. Тэдний дунд ч мөн хамгийн шилдэг шидтэн болон хувирсан нэг оролцогчийг үзэгчдийн алга ташилтаар тодруулж "Харри Поттер ба Философийн чулуу", "Харри Поттер ба Нууцат өрөө" номоор шагналаа.

Сониноос жанж буюу нөмрөгөө өөрсдөө захиалж хийлгэдэг юм байна лээ шүү.

Косплэй уралдааны ялагчаар тодорсон хамгийн залуу “Поттер-толгойтнууд”-ын нэг бэлгээ гардан авч байна. Харри Поттер нь  зөвхөн  хүүхэд гэлтгүй бүх насныханд  зохиол юм. Дөрвөн настай балчираас эхлээд 40 настай “Поттер-Толгойтнууд” одоог хүртэл киног нь үзэж номын шимтэн уншсаар байна.

Бяцхан Поттер-толгойтон

Дөрвөн танхимын төлөөлөгчидөд  зурагт хуудсыг гардуулан өгч байна.

20 жилийн дараа бидний эх хэл дээр орчуулан өгсөн орчуулагч Н.Энхнаранд мөн бэлэг гардууллаа.

Үүний дараагаар хүүхдүүд орчуулагчаар худалдан авсан номон дээрээ гарын үсэг зуруулж хамт зургаа даруулах боломж олдсон юм.

Ийнхүү нээлтийн арга хэмжээ өндөрлөж хэсэгхэн хугацаанд ид шидийн ертөнцөд очсон мэт гайхалтай мэдрэмж төрүүлж чадсан юм. Мөн нэгэн баяртай мэдээг дуулгахад "Харри Поттер ба Философийн чулуу", "Харри Поттер ба Нууцат өрөө" номын дараагийн цуврал болох "Харри Поттер ба Азкабаны хоригдол", "Харри Поттер ба Галт хундага" номыг ирэх жил буюу 2018 онд орчуулан уншигч бидний гар дээр ирэх нь ээ.

#HarryPotter #Book