Гордон Хейвард улирлын тоглолтын эхэнд ХҮНД БЭРТЛЭЭ


А.Ихсанаа | YOLO.MN
2017-10-18

Бостон Селтикс багийн тоглогч Гордон Хейвард улирлын тоглолт эхлээд дөнгөж таван минут өнгөрч байхад хүнд бэртлээ. Түүний багийнхны мэдэгдсэнээр Хейвард зүүн шагайгаа гэмтээжээ.

Тэрээр эхний үеийн 6 минут 45 секундэд самбарын доор Леброн Жеймстэй мөргөлдөж, газардахдаа эвгүй гишгэснээр ийнхүү гэмтсэн байна.

Бостон Селтикс баг өнгөрсөн долдугаар сар Хейвардтай 128 сая ам. долларын, дөрвөн жилийн гэрээ байгуулсан юм.

YOLO.mn сайт нь түүний бэртлийн үеийн бичлэгийг нийтлэх нь зохимжгүй гэж үзсэн тул энэхүү мэдээнд хавсаргаагүй болно.

#Basketball #HeavyInjuries