Дэлхий нийтийг айдаст автуулаад буй БЯЦХАН АЛИАЛАГЧ яг үнэндээ хэн бэ?


Э.Цовоо | YOLO.MN
2017-09-20

"IT" гэх алиалагчтай аймшгийн кино дэлхий даяар үзэгчдийг байлдан дагуулж байна. Зарим нэгэн кино театрууд "Хэтэрхий аймшигтай кино болохоор гаргахыг хориглож байна" гэх зэрэг мэдэгдэл хийсэн.

Харин "IT" киноноос илүүтэйгээр бяцхан алиалагч олон түмнийг айлгаж байгаа бөгөөд уг зурагнууд нь интернет ертөнцөд тархсанаас хойш маш олон хүмүүс энэхүү бяцхан жаалын зургуудыг ам булаалдан ярьж байгаа аж. Хүмүүс түүний зурган дор "Маш аймшигтай юм" "Тэр шөнө миний зүүдэнд орно гэдэгт итгэлтэй байна" гэх мэт сэтгэгдэл үлдээсээр байгаа билээ.

Хүмүүсийг айлгаж буй бяцхан алиалагч нь ердөө гурван настай хүү ба түүний ах 17 настай Иган Тилмэн дүүгээ "IT" киноны аймшигт алиалагч болгон хувирган энэхүү гайхалтай зургуудыг даржээ. Нэг бодлын аймар ч гэсэн ах дүү хоёр үнэхээр авьяастай биш гэж үү?

Боксоффисыг тэргүүлээд буй "IT" киноны трэйлерийг үзэх бол ЭНД дарна уу.




#IT #Movie #Horror #Boy