ФОТО: Шивээс хийдэг 12 настай хүү


Сондор | YOLO.MN
2017-08-11

Эзра Дормон бол 12 настай эгэл жирийн хүү. Гэхдээ түүний чадвар насандаа баймгүй, эгэл жирийн биш. Учир нь тэрээр шивээс хийх сонирхолтой бөгөөд ямар ч мэргэжлийн артистаас дутахааргүй шивээс хийдэг гэнэ шүү. Анх түүний ээж Хонолулу дахь салонд шивээс хийлгүүлэхэд нь хүү дагаж явснаас энэ бүгд үүсэлтэй гэнэ. Түүнээс хойш Эзра шивээс хийхийг маш их хүсэж ээжийгээ шаналгах болжээ. Харин түүний ээж хүүдээ зөвшөөрсөн гэнэ. Тэрээр энэ хугацаанд 20 гаруй хүнд сарнай, цэцэг, могой, хээ, хараацай, өөрийн нэрийн шивээс болоод буй махчин загас гэх мэт шивээсийг хийжээ.

Тэрээр бүр өөрийн математикийн багшид ч шивээс хийж өгсөн гэнэ шүү. Хүүхэд бүр ямар нэгэн зүйлд чадвартай, хүсэл тэмүүлэлтэй байдаг.













#Tattoo #Talent #Teenager