Алдарт Бекхамын ГЭР БҮЛИЙН түүх


Аска | YOLO.MN
2017-07-16

Виктория Адамс /хожим Бекхам болсон/ 1994 онд алдарт охидын хамтлаг болох Spice Girls хамтлагт орсноор дэлхий хэмжээний од болон гялалзах амжилтын гараа нь эхэлсэн түүхтэй. 

Тухайн үеийн Манчестер Юнайтед багийн мөн дэлхийд танигдсан охидыг байлдан дагуулагч алдарт хөл бөмбөгчин Девид Бекхам Виктория Адамстай 1997 онд учирч түүнд анхны харцаар дурласан гэдэг. Тун удалгүй дурлалт хосууд болон 1999 оны гуравдугаар сард Лондон хотноо анхны хүү Бруклинээ өлгийдөн авчээ. Хоёр хос маань АНУ-ын Бруклин хотноо байх үедээ хүүдээ тэрхүү хотын нэрийг өгөхөөр шийдсэн байжээ.

Бруклин төрснөөс дөрвөн сарын дараагаар 1999 онд хайрт хосууд маань 500 мянган паундын үнэ бүхий сүр жавхлант хурим найр зохион байгуулж гэр бүлээ батлуулсан.


Виктория дахин хөл хүнд болж 2002 онд удаах хүү Ромеогоо төрүүлжээ. 2003 онд Девид Манчестер Юнайтедээс Реал Мадрид багт шилжин орсноор Бекхамын гэр бүл Испани рүү нүүв. Ромео хүү аавыгаа дуурайсан дүр төрхтэй ба зураг авахуулж загварын ертөнцөд байх сонирхолтой болж одоогийн байдлаар Бүрберригийн загварын шоунд хэд хэдэн удаа оролцоод амжжээ.


2005 оны хоёрдугаар сард Бекхамын гэр бүлд гурав дахь хүү Круз нь төржээ. Тэрээр дуу хөгжмийн ертөнцөд шамдан орж 2016 оны 12 сард алдарт Жастин  Биберийн менежер болох Скутер Браунтай гэрээ хийж хүмүүнлэгийн үйлсд зориулан "Өдөр бүр зул сарын баяр байгаасай" хэмээх анхны дуугаа бичүүлж байжээ. Тэдний гэр бүл жүжигчин Том Крузтай ихэд найзууд учир хүүдээ түүний нэрийг өгчээ.


2011 оны нэгдүгээр сард анхны гүнж Харпер мэндэлснээр Девид аз жаргалын нулимс унагасан гэдэг. Хосууд хүсэн хүлээсэн охиноо өлгийдөн авч гэр бүлээрээ аз жаргалдаа умбаж байгаа гэнэ. 2014 онд Харпер охин хамгийн загварлаг охин болсон бөгөөд Девидийн хэлж буйгаар тэрээр хөл бөмбөгийг ч мундаг тоглодог гэнэ шүү.

#Beckham #family #store