YOUTUBE хуудасны тухай СОНИРХОЛТОЙ баримтууд


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2017-07-14

Өдгөө хүн бүрийн хэрэгцээнд нийцсэн шилдэг цахим хуудсуудын нэг бол яахын аргагүй Youtube юм. Ганцаараа эсвэл гэр бүлээрээ,  найз нөхдөөрөө нийлж Youtube-ийн сонирхолтой бичлэг, шинэхэн дуунуудыг сонсож байгаагүй хүн ховорхон л биз дээ. Тиймээс энэ удаад youtube-тэй холбоотой сонирхолтой баримтуудыг онцолж байна.

• 2014 оны байдлаар Youtube хуудсанд минут тутамд 300 цагаас ч илүү хэмжээтэй бичлэг тавигдаж байсан.
• Paypal компанид ажилладаг байсан гурван хүн нийлж Youtube хуудсыг зохиосон.
• Лоc Анжелест хэрэв 10,000 дагагчтай бол Youtube хуудсыг үнэгүй ашиглах эрхтэй болдог.
• Youtube-д муурны бичлэг хамгийн анх 1984 онд тавигдаж байсан.

• 2014 онд Youtube-д алдартай Грампи муур  Оскарын шагналт жүжигчин Гвинет Пелтроугаас (Gwinet Paltrow) ч их мөнгө олсон.

• Youtube нь Google-ийн дараа бичигддэг хоёр дахь том хайлтын систем юм. Өөрөөр хэлбэл Yahoo болон Bing-ээс ч их хайлт хийгддэг аж.
• Youtube-д хамгийн алдартай 1000 бичлэгийн 60% нь Германд үзэхийг хориглосон байдаг.
• Youtube-д хамгийн их хайлт хийгдсэн түлхүүр үг бол "Хэрхэн үнсэлцэх вэ?"
• Youtube-ийн хамгийн урт бичлэг 596 цаг үргэлжилдэг.
• 2007 онд Их Британий Ерөнхий сайд Тони Блэир Youtube сувагтай болсон бөгөөд улс төрчдөөс өөрийн гэсэн youtube сувагтай болсон анхны тохиолдол болжээ.
• Германд зохиогчийн эрхтэй ая ашигласан бүх бичлэг хориотой байдаг.
• Нэг өдөрт Фэйсбүүкээс үзэж байгаа youtube-ийн бичлэгнүүдийг нийтэд нь тооцоолбол 150 жилтэй тэнцэнэ.
• Жастин Биберийн 4 дуу Youtube-д тэрбумаас дээш хандалт авсан байдаг.

Youtube хуудсанд хамгийн их хандалт авсан 5 дуу

1. PSY - "Gangnam Style"
Хандалт: 2,864,594,632


2. Wiz Khalifa ft Charlie Puth - "See You Again"
Хандалт: 2.803.821.936


3. Justin Bieber - "Sorry"
Хандалт: 2,561,429,258


4. Mark Ronson ft Bruno Mars - "Uptown funk"
Хандалт: 2,483,949,449

5. Taylor Swift - "Shake it off"
Хандалт: 2,186,719,595


Youtube хуудсанд хамгийн их лаяк цуглуулсан бичлэг

1. Wiz Khalifa ft Charlie Puth - "See You Again" 14,962,451 likes
2. PSY - "Gangnam Style" 12.732.132 likes
3. Adele - "Hello" 11,852,197 likes
4. Luis Fonsi ft Daddy Yankee - "Despacito" 10,210,216likes
5. Mark Ronson ft Bruno Mars - "Uptown funk" 8,708,496likes

Youtube хуудсанд 24 цагийн дотор хамгийн их хандалт авсан Кпоп дуунууд

1. BTS - "Not Today"
Хандалт: 10,97 сая


2. Twice- "Knock Knock"
Хандалт: 9,85 сая


3. BTS - "Spring Day"
Хандалт: 9,44 сая


4. BTS- "Blood Sweat&Tears"
Хандалт: 6,34 сая


5. Twice - "TT"
Xандалт: 5,97 сая

#Youtube #Interesting #Facts