Өсвөрийн каратэчид Олон улсын тэмцээнээс 20 медаль өвөртөлж эх орондоо ирнэ


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Монгол Улсын каратэгийн залуу тамирчид Филиппин улсын Давао хотод наймдугаар сарын 29,30-ны өдрүүдэд болсон Олон улсын тэмцээнээс нийт 20 медаль хүртжээ. 

Ази тивийн орнуудаас 400 гаруй тамирчин оролцсон уг тэмцээнд манай улсаас 10 тамирчин оролцож 9 алт, 8 мөнгө, 3 хүрэл медальтай эх орондоо ирэх юм. Тус тэмцээнд хамгийн өндөр амжилт үзүүлсэн улс болж, багийн дүнгээр нэгдүгээрт жагсжээ. 

Монголын багийн дасгалжуулагчаар Жиованни Вирарди болон Э.Гэрэлтунгалаг нар ажиллалаа.

"JKA Mongolia"-ийн эдгээр тамирчид ката болон кумитэ гэсэн хоёр төрөлд жигд сайн оролцож, техникийн болон тулааны төрөлд өндөр түвшинд бэлтгэгдсэн ажээ. Тамирчдын хувийн амжилтыг харууллаа. Үүнд: 

Анхлан шатны тэмцээн

  • Э.Тод- кумитэ алт, ката мөнгө
  • С.Цэцэнбилэг- Ката алт, Кумитэ алт
  • Т. Мөнгөнзагас- Ката алт, Кумитэ хүрэл

Дунд шатны тэмцээн

  • У.Билгүүн- Ката алт, Кумитэ мөнгө
  • Ө.Баттүшиг- Ката мөнгө, Кумитэ хүрэл 
  • Э.Тэнгис- Ката мөнгө, Кумитэ мөнгө

Дунд ахисан шатны тэмцээн

  • М.Сүндэръяа- Ката алт, Кумитэ мөнгө
  • М.Ананд- Ката алт, Кумитэ мөнгө

Ахисан шатны тэмцээн 

  • Г.Ганболд- Ката алт, Кумитэ алт
  • У. Номун- Кумитэ мөнгө, Ката хүрэл

Энэхүү амжилт нь Монгол Улсад каратэгийн хөгжил эрчимжиж, олон улсын тавцанд амжилттай өрсөлдөх чадвартай шинэ үеийн залуу тамирчид өдрөөс өдөрт өссөөр байгааг харуулж буй. 

Эх сурвалж: JKA Mongolia 










#каратэ