

Нийслэлийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Монгол Улсын анхны "Google"-ийн жишиг сургууль (Google Reference School) болж байна. Тус сургууль нь 130 гаруй багш, 3,600 орчим сурагчтай.
Дижитал шилжилт туршин хэрэгжүүлэх загвар сургууль болох ажлыг 2026 оны 2 дугаар сараас эхэлж, "Google Workspace for Education", хиймэл оюун ухааны (AI) дэвшилтэт технологиудыг сургалтын үйл ажиллагаандаа иж бүрэн нэвтрүүлжээ.
Нийслэлийн 2 дугаар сургуулийн 2026 оны төгсөгч Э.Шижир ЭЕШ-аар англи хэл дээрээ 100 хувийн гүйцэтгэлтэй 800 оноо авчээ. Тэрбээр ийм амжилт гаргахад "Google Gemini" чухал нөлөө үзүүлсэн, МУИС-д сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр суралцана" гэсэн юм.
Цахим хэрэгсэл нэвтэрснээр бичиг цаасны болон давтагддаг ажлын ачаалал буурч, мэдээлэл солилцох хурд мэдэгдэхүйц нэмэгдсэн гэж багш нар ярьж байна. Мөн эцэг эх, багш, сургуулийн удирдлага, сурагчдыг холбосон дөрвөн талт хамтын ажиллагааны загварыг энэ хичээлийн жилээс хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Тус ургуулийн багш нарыг хамруулсан гарааны үнэлгээний судалгаагаар хиймэл оюун ухааныг сургалтад нэвтрүүлэхэд өндөр идэвх, үр дүн гарчээ. Тухайлбал,
Ерөнхий сайд Н.Учрал, Боловсролын яамны төлөөллүүд тус сургуульд 570 ширхэг "Chromebook" төхөөрөмж хүлээлгэн өгч, сургалтын суваг болон сурагчдын төхөөрөмжийн дутагдлыг бүрэн шийдвэрлэжээ. Ерөнхий сайд Н.Учрал "2026-2027 оны хичээлийн жилд 100 сургуулийг "Google" жишиг сургууль болгож, 100 мянган "Chromebook" олгоно" гэв.
"Chromebook" төхөөрөмж болон "Google Workspace" платформын цогц шийдэл нь багш, сурагчдад зайн болон цахим сургалтад түргэн шуурхай, уян хатан шилжих, сургалтын чанарыг алдагдуулахгүйгээр боловсролын залгамж чанарыг хадгалах бодит боломж бүрдүүлж байна.
Эх сурвалж: Монгол улсын Засгийн газар
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!