

"Эрдэм, ном сайн сураарай" гээд аав, ээжээрээ үдүүлж буй оюутнууд, ангиа олохгүй төөрөн будилж буй шинэ "ботго"-ууд гээд их хотод оюутан, залуус цугларах үе хаяанд иржээ. Манай улсад 2025-2026 оны байдлаар 68 их, дээд сургууль болон коллеж үйл ажиллагаа явуулж байна гэсэн судалгаа бий.
Төрийн өмчийн их, дээд сургуулиудын энэ хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үнийн мэдээллийг хүргэж байна.
Монгол Улсын Их Сургууль
Монгол Улсын Их Сургуулийн өнгөрсөн жилд шинээр элсэгчдийн нэг кредитийн төлбөр 177,100 байсан бол энэ жил 203,700 төгрөг болжээ. Шинээр элссэн оюутан жилд дунджаар 32 кредит үзнэ гэж тооцоолвол 6,518,400 төгрөгийн сургалтын төлбөр төлнө.
Тус сургуулийн оюутны төлбөр хэддүгээр курсээс хамааран өөрчлөгдөх бөгөөд 2 болон 3-р курсийн оюутны нэг кредитийн төлбөр 180-190 мянган төгрөгийн хооронд байна. Мөн төгсөх курсийн оюутны нэг кредитийн төлбөр 130-157 мянгын хооронд буюу хамгийн бага үнийн дүнтэй ажээ.
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд энэ жил шинээр элсэгчдийн нэг кредитийн төлбөр 209,000 төгрөг байна. Энэ нь шинээр элссэн оюутан жилд дунджаар 32 кредит үзнэ гэж тооцоолбол 6,688,000 төгрөгийн төлбөр төлнө.
Уг сургуульд өмнө жил элссэн буюу 2-р курсийн оюутнуудын нэг кредитийн үнэ хамгийн өндөр үнэлгээтэй буюу 218 мянган төгрөг байна.

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн бакалаврын мэргэжлүүдийн сургалтын төлбөрийг жилийн нийт дүнгээр танилцуулжээ. Жишээлбэл, хүний их эмч, хүүхдийн их эмч, уламжлалт анагаахын их эмч, шүдний их эмч зэрэг мэргэжлүүдийн нэг жилийн төлбөр 6,851,000 төгрөг байна.
Эм зүйч мэргэжлээр сурах жилийн сургалтын төлбөр 6,528,000 бол сувилахуйгаар сурвал жилд 5,040,000 төгрөг төлөх юм.
АШУҮИС-ийн нийт мэргэжлүүдээс зүү төөнийн их эмч хамгийн өндөр дүнтэй буюу 7,072,000 төгрөгийн төлбөртэй ажээ.
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Боловсролын Их Сургуульд шинээр элсэгчдийн нэг кредитийн үнэ 142,800 төгрөг болжээ. Шинээр элссэн оюутан жилд дунджаар 32 кредит үзнэ гэж тооцоолбол 4,569,600 төгрөгийн сургалтын төлбөр төлнө.
Хөдөө Аж, Ахуйн Их Сургууль
Хөдөө Аж, Ахуйн Их Сургуульд шинээр элсэгчдийн энэ хичээлийн жилийн ерөнхий суурь хичээлийн нэг кредитийн үнэлгээ 188,400 төгрөгөөр тогтжээ. Энэ нь шинээр элссэн оюутан жилд дунджаар 32 кредит үзнэ гэж тооцоолбол 6,028,800 төгрөгийн төлбөр төлнө.
2,3,4-р курсийн буюу мэргэжлийн суурь хичээлийн нэг кредитийн төлбөр ялгаатай. Тухайлбал, Мал эмнэлгийн сургууль болон Агроэкологийн сургуулийн оюутнууд нэг кредитийн 206,800 төгрөг төлнө. Бусад сургуулийн оюутнууд нэг кредитийн 195,200 төгрөг төлөх юм.
Соёл Урлагийн Их Сургуулийн төлбөрийн талаар тогтсон мэдээлэл гараагүй байна.
Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн шинэ элсэгчдийн нэг кредит 310,000 мянган төгрөг гэжээ. Хэрэв тус сургуулийн оюутан нэг жилд дунджаар 32 кредит үзнэ гэж бодвол 9,920,000 мянган төгрөгийн төлбөр төлөх юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!