"Хүүхэд залуучууд ялангуяа над шиг сайн дурын ажилтан хүүхдүүдэд маш том боломж олдож байна"


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

21 аймгийн газар нутгийн онцлогоос хамаарч цөлжилт газрын доройтдыг судалсан 15-18 насны хүүхэд, залуус байгууллага болон хөтөлбөрөө танилцуулж, санал, туршлага  болон СОР17-ын  сэтгэгдлээ илэрхийллээ. 

Байгаль орчны асуудлуудыг хөндөж ногоон бүсэд гадаад болон дотоодын зочдод танилцуулж буй тэд 2 сарын турш судалж бэлдсэн байна. 

Өвөрхангай аймгийн Хужирт сумаас Өвөрхангай аймгаа төлөөлөөд ирсэн н.Сайханбилэг байна.

-Бид аймгийнхаа талаар 2 сарын турш судалгаа хийгээд PPT бэлдэж, яриа өгч байна. Манай аймаг ойт хээрийн бүс, тал хээр, говийн бүсийг зэрэг цогцлоосон газар нутагтай гэдгээрээ онцлогтой.

Манай нутаг говийн хэсгээрээ цөлжилттэй байсан бол одоо уулархаг бүс, ойт хээрийн бүсрүүгээ цөлжилт явагдаад эхэлсэн байна.

- Төв аймаг маань нийт газар нутгийн 80,3 хувь нь цөлжилттэй байна. 2026 он гараад COP17 Монголд болох юм байна гэдгийг мэдээд сайн дурын ажилтнаар ч юм уу оролцох хэрэгтэй юм байна гэж бодсон. Энэ арга хэмжээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох нь маш том аз завшаан боллоо.

-Сэтгэгдэл маш өндөр байна. Хүүхэд залуучууд тэр дундаа над шиг сайн дурын ажилтан хүүхдүүдэд маш том боломж олгож байна. 

Дархан-Уул аймгийн хувьд байгаль орчны чиглэлээр өөрсдийн бодлого, баримтыг баталсан хамгийн анхны аймаг гэж явдаг. Тиймээс манай аймаг өөрсдийн байгаль орчны асуудалд онцгой анхаарал хандуулдаг.

#COP 17